Би яавал жаахан өөрчлөгдөх бол?

Би 31-тэй ганц бие ээж л дээ би их зожиг болсон юм шиг байна. Эрэгтэй хүнтэй ойр дотно байж чадахгүй юм аа. Нэг залуу надтай 2 жил зууралдаж байна. Эхэндээ надад их таалагдаж байсан. Жаахан дотносоод эхэлсэн чинь ажил хийдэггүй идэж, унтах л ажилтай байсан бас архи ууна их бохир заваан байдаг.

Сүүлдээ энэ хүн ч дэмий юм байна даа гээд сэтгэлээ татаад авчихсан. Одоо харин тэр залуу өөрчлөгдөнө гээд их хичээж ажил ч хийж өмнөхөөсөө тэс өөр хүн болсон. Гэсэн ч би ерөөсөө тэр хүнд дургүй хүрээд залгахад нь уур хүрнэ, чат бичихээр дургүй хүрнэ. Зүгээр л явчаасай гэж бодоод байх юм аа. Яаж ч балиар аашилсан надтай зууралдаад огт холдох шинжгүй байгаа. Би хааяа ганц удаа боломж олгоод үзэх гээд яаж ч хичээгээд огт сэтгэл хөдлөхгүй огтоос дургүй хүрээд болдоггүй ээ.

Би их гомдоож байгаа тэгсэн ч огт надаас холдох шинжгүй ямарч бардам зангүй байх юм аа. Би тэрнийг их өрөвддөг яагаад гэвэл аав ээж ах дүү гэх хүн байхгүй энэ хорвоод ганцаараа гэж хэлж болно. Одоо надад байнга хэлдэг юм амьдрах итгэлгүй явсан надад чи гэрэл тусгаж өгсөн. Яагаад хонгилын үзүүрт гэрэл тусгаж өгчихөөд одоо буцаад явах гээд байгаа юм бэ, би чиний ачаар амьдрах итгэх тээж яваашдээ гэдэг юм.

Надад хариу хэлэх үг олддоггүй ээ. Зүгээр л олон юм ярихаа больчоосой гэж дотроо боддог. Одоо бүүр холдоод холбоо тасраад хаашаа ч хамаагүй явмаар санагдаад байдаг болсон. Face хаяг гар утсыг нь блок хийсэн ч гандан буурахгүй бас хүнд гомддог юм уу гэмээр тийм хачин залуу байна. Яавал дээр вэ? Би яавал жаахан өөрчлөгдөх бол?

5 Comments

  1. boldoo says:

    секс таарахгүй бгаан биш ү

  2. Someone says:

    huniig uruvduj hamt amidrana gj bhgue, uuriigool bod, negent l taalagdahgui bgamchin huchlehshig utgagui um bhgue

  3. Batzorig Regzen says:

    Za yr ni tegeed suusan hoinoo umnuh uyshigeel ajil hiihee boliod hevteed ugnu duu. zasrahgui. Hunii ugugdul gedeg huvirashgui zuil.

  4. Тэнгис says:

    Хохь чинь дэ. Чамайг гээд ирсэн сэтгэлийг тогтоогоод авч чадахгүй бол хоосон гуяа тэврээд хэвтэж байхаас да.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.