Ийм хүн яваандаа яах бол уусаар л байх болов уу?

Би нэг залуутай харьцаад жил болох гэж байна. Тэгээд тэр залуу анх уулзахдаа л пиво үнэртүүлсэн ирж билээ. Би ч эхэндээ нээх юм боддоггүй л байсан. Тэгээд сүүлдээ бүр надтай уулзах болгондоо пиво уусан ирэх юм. 7 хоногт 2 удаа уулздаг учиргүй согтсон ирдэггүй ямартай ч бага зэрэг халж малсан ирэх юм. Сүүлдээ нөгөө хүнээсээ жоохон залхах янзтай болоод л байна. Тогтсон ч ажил байхгүй гэхдээ ямартай ч хувиараа болгоод л явдаг байх өөрийгөө.
Би ч яахав тогтсон ажил төрөлтэй хүн болохоор үеийнхэн хүмүүстэй харьцуулаад л тэгээд жоохон өөрт нь урам хугараад хандлага ч бас олигтой биш болоод л байна. Уул нь зөндөө харсан ядаж л уудаггүй бол хамаа алга тийм биш юм. Тэгээд саяхан жоохон уурлаад дандаа уусан ирэх юм аа гэсэн чинь чи намайг архичин гэлээ гээд л би хийх юм аа хийчихээд жоохон ганц 1 пиво уудаг болохгүй юу гээд тэгэх юм. Бөбөөрөөд яваад байгаа юм шиг л харьцах юм гээд гомдоллох юм. Уул нь өөрийнхөн төлөө л хэлсэн юмсан. Ийм хүн яваандаа яах бол уусаар л байх болов уу?

 

6 Comments

  1. Ах says:

    Өч төчнөөн залуус байхад өөрөө сонгож архичинтай суух юм бол дараа араас нь ирэх бүх зүйл зүгээр л хохь чинь шүү.
    Тэгж тогтмол уудаг хүнээс хүүхэдтэй боллоо гэхэд элдэв эмгэг согогтой хүүхэд гарвал гайхах юм байхгүй шүү

  2. Jambaa says:

    Хуухэн дээрээ архи баш унэртэй ус унэртуулж ирдэг юм. Тэгээд чиний омно хайлж урсаж, чамайг асарч, уйлчилж давхиж байвал чиний хань болно

  3. Asuuh yu bn says:

    Ajilgui
    Arhi pivo uuh durtai
    Soyolgui (ymar teneg hvn uerhdeg uulzdag hvvhenteigee halamtsuu uulzdiin?)
    Aygui bol bair sav ger oron ch bhgui
    Ajilgui ymchin hadgalamj bhgui
    Gaduur ajil zondoi bhad hiideggui ym bol zalhuu bh
    Zalhuu ymchin hvneer tejeelgene gej bodoj bga
    Iim bhad bodood bh hereg bna uu? Iim hvnii gene-g avch hvvhed toruulheer ymar hvvhed garhuu? Bod bod

  4. Грл says:

    Уусныгаа зөвтгөөд өөрийгөө өмөөрөөд, ажил хийсэндээ ялархаад, дээр нь тогтсон ажилгүй болгоод яваад байдаг. Ажиглаж хараад байх шаардлагагүй л санагдаж байна. Хайран цаг. Явах нэгийг нь явуулж байж ирэх нэг нь ирдэг юм шүү. Чиний хайран амьдрал залуу насыг үрж байна. Сал, холд!

  5. baagii-1 says:

    ёндон ах-ын зөв шүү хөө… сүүлийн үг нь …угсрах углах …гэсэн үг бололтой…

  6. Ёндон ах says:

    Ямар ч байсан уух дуртай л хүн байна. Бас өөрийгөө хамгаалж байгаа тэр хандлага таалагдахгүй байна. Магадгүй бусад зүйлдээ сайн байж болно. Гэхдээ архи яваандаа бусад сайн чанарыг нь идээд эхэлнэ. Аав ээж, ах дүү нар нь ямар хүмүүс вэ гэдгийг судал. Тэд нь архи уудаг эсэх, амьдралаа хэр авч яваа зэргийг нь ажигла. Яаран амьдрал зохиох хэрэггүй. Эр эмийн ажил хийхдээ боов онд нь бэлгэвч угсааны хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.