Сэтгэл гутралтай байх хэцүү

Өөрийгөө зүгээр болсон гэж бодоод явах ч нэг л өдөр тархины чин нэг мухраас хэн нэгэн чамд чи арчаагүй анхиагүй, чи амьдрахад хангалттай биш гэж хэлдэг тэр бодлууд мин толгойноос гарахгүй бага багаар намайг иддэг тэгээд бүх зүйл утгагүй санагдаж хэнтэй ч ярьмааргүй санагддаг. Харанхуй нүх рүү улам бүр унаж байгаа юм шиг болдог. Байнга инээмсэглэж явдаг ч ганцаараа байх үедээ үе үе зүгээр л уйлдаг.

Нэг өдөр амьдрах сайхан юм шиг санагддагч нөгөө өдөр нь амьдрал их төвөгтэй санагддаг. Олон хүнээр хүрээлүүлж, хайрлуулдаг ч дотроо би өөрийгөө дэндүү ганцаардмал нэгэн гэж боддог. Нэгэнт чиний сэтгэл өвдсөн үед чамайг хэн нэгэн хайрладаг чин чамд тийм ч чухал сангддаггүй. Би хүссэндээ гуниглаад гутраад байгаа юм биш сэтгэл мин өвдчихсөн болохоор л ингээд байгаа юм.

Сэтгэл гутралд орсон хүн болгон гуниглаад л гэртээ хэвтээд бас байдаггүй ердийнхөөрөө ажлаа хийгээд инээж ханиагаад явж байгаа хүмүүс хүртэл сэтгэл нь маш их өвдөөд үхлийн тухай боддог болчихсон байдаг. Бусдын нүдэнд миний амьдрал гайхалтай эсвэл би үргэлж жаргалтай харагддаг байх гэхдээ тийм биш ээ ихэвчлэн дотроо өөрийн бодолтойгоо тэмцэлдэж явдаг бас их ганцаарддаг. Над шиг ийм хүн байвал та ганцаараа биш шүү гээд л хуваалцаж байгаа шүү.

2 Comments

  1. Red says:

    Завтай хүн л өөрийгөө өрөвддөг юм дөө.

  2. Red says:

    Ганцаардах үедээ хүн өөрийгөө олж авдаг. Бүхнийг мушгиж харлуулж бодоод л байвал хорвоо ертөнц харанхуйлж хар балчигтаа улам шигддэг. Бүтэлгүйтлийн шалтгаанаа бусдаас хайж, чамд амьдрал бэлэглэсэн бүхнийг буруутгана. Харин орчлонгийн зүй тогтлыг олох гэж бүхнийг харьцуулан тунгаагаавал үүр цайх мэт гэгээ тусаж ертөнц гэж юу юм, өөрөө би чинь хэн байх ёстойгоо мэдэж гарц гаргалгаа аяндаа ургаад ирнэ. Төгс өгөгдөлт хүн гэж байдаггүй, өөрөө өөрийгөө бүтээж тэмцэж байж хэн нэгэн болдог. Бусдаас нэхсэн зүйлээ хүнд харамгүй өгч байж л хариуд нь авдаг гэдгийг ухаарна. Түүний дараа сэтгэл гутрал гэдэг өөрийгөө өрөвдөх зав ихтэй, ихээ тэнэг хүний ажил байж гэж бодох болно. Өөрөа би туулсан болохоор үүнийг бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.