Хохирогчийн дүрд тоглоод л байдаг тэгсэн хэрнээ салдаггүй нөхрийг яах вэ?

Яах вэ хатуу ширүүн өөртөө итгэлтэй байхад туслаач. Нөхөр гэдэг хүнтэй айл гэр болоод 18 жил болж байна. Юу ч мэдэхгүй жаахан охин өөр хүнтэй үерхэж ч үзээгүй байх даа сууж амьдрал ийм гээд хатуу хөтүү болгоныг туулаад өдий хүрлээ. Дунд салах шийдвэр гаргаад салж үзсэн ч салахгүй араас гүйгээд байдаг болохоор яаж ч чадахгүй буцаж нийлсээр өдий хүрсэн. Хараал зүхэл доромжлол агсан тавилт зодуур бүгдийг туулсан энэ бүхэн чамаас болж байгаа юм гээд л зүхүүлж өдий хүрлээ.

Багыгаа том болохоор сална гээд бүгдийг тэвчээд байрны урьдчилгаа цуглуулаад тэсээд байлаа. Хүссэн юм болж байраа захиалаад байраа ашиглалтанд ортол тэвчье гээд хүлээсэн ч үнэхээр тэвчих арга алга. Тэр хардалт сэрдэлт доромжлол үгийн муухай нтрийг. Өчигдөр согтуу орж ирээд агсан тавиад яг л эрэгтэй хүн цохиж байгаа мэт шанаадаж цээж өшиглөж толгой руу цохиж азаар цагдаа дуудаад шууд л хаягаа хэлтэл нөгөө согтуу ухаангүй хүн чинь гараад явсан.
Би гэдэг хүн яг маргааш бүгдийг дуусгана гараад явна гэж шийдсэн ч хаачихаа мэдэхгүй ядаж байр ашигладтанд орох хугацаанаасаа хоцрох гээд яах уу гэсэн бодол эргэлдээд байна. Нөхөр бол угаасаа салахгүй гээд нилээн араас зууралдана энэ бүгдийг яаж даван туулж энэ хүнээс холдох вэ? Гол нь энд тэнд очихоор араас ирээд гай болоод чирээд байдаг юм. Яаж салах вэ? Би тайван хэрүүлгүй хүүхдүүдтэйгээ тухтай амьдармаар байна. Яаж ч хэлж ойлгуулсан ойлгохгүй өөрийгөө өмөөрч хүнийг буруутгаж хохирогчийн дүрд тоглоод л байдаг тэгсэн хэрнээ салдаггүй нөхрийг яах вэ?

4 Comments

  1. a says:

    huuye amid deeree zugtaagaach ee, ingej bgaad uhchihvel yahiimbe. burhan min, amia bodooroi. tanii amidraliig medehgui yum hamaatan sadan deeree ochvol yamar ve

  2. Ёндон ах says:

    Чи хатуу ширүүн болно оо хэрэв нөхцөл байдал хүндрэл чинээндээ тулах үeд. Хүнээ сайн таниагүй байж суусны хохь болно. Ямар буу тулгаж байгаад чамайг суулгасан биш. Гэхдээ хүн болж төрснийх үлдсэн насандаа чи сэтгэл тайван амьдрах эрхтэй. Эмэгтэй хүнийг шанаадах нь битгий хэл, хараалын үг хэлэх тэр агшинд л ямар ч хүнд эргэлзээ төрнө. Тиймээс чиний зөв! Өөрчлөлт хийх хэрэгтэй. Шийдэмгий бөгөөд ухаалаг алхмаар өөрчлөлт ирмой!

  3. р says:

    Шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй цагдаагийн хамгаалалтанд авч өгөөч гэдэг хүсэлт гаргаарай. Гол нь цагдаад удаа дараа хандсан дуудлага, бие дээрх гэмтлийн зургуудаа сайн цуглуулаарай. Хүсч байгаа тайван амгалан амьдралаа бодож зориг ороорой.

  4. Batka says:

    Хүүхдүүдээ бодсон ч салсан дээр. Охин хүүхэд ийм амьдралд өсхөөрөө эрчүүд угаасаа ингэд пм бна гэсэн болдог тархинд нь суучдаг тэгээд ээж шигээ ийм залуутай суугаад хэвийн гэж бодно. Салчвал салаад амьрал дээрддэг пм бна гэж бодно. Хүүхдүүдээ бодоод салсан дээр. Салвал ирээдүйд хүүхдүүдэд чинь маш том сургамж болно. Эцсээ хүртэл зүтгээд нэг ч эргэж харалгүй салах хэрэгтэй. Зодуулсан ч гүрийгээд нийлж болохгүй. Байр чинь угааса захиалгаасаа хоцорно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.