Дээрээс нь нөхрөөсөө бас санаа зовоод байх юм

Сайн бaйна уу бүр яахаа мэдэхээ больчихоод та нараасаа зөвлөгөө авах гээд бичиж сууна. Аав ээж 2 минь ухаан орохоос л нийлж уудаг тэр болгонд хэрүүл зодоон ч их болно. Аав бараг л уух болгондоо ээжийг зоддог байсан.

Хүүхэд насныхаа жаргалтай сайхан мөчийг санах гэж хичээгээд ч санаж чаддаггүй юм. Ихэнхдээ л айсан түгшсэн ахыг хурдан ирээсэй гэж залбираад хамаг хутга шөвөг заазуур гээд иртэй үзүүртэй бүх юмаа л нуудаг байснаа санадаг. Одоо би тусдаа гарсан 30 арай хүрээгүй эмэгтэй дээрээ нэг ахтай. Аав ээж 2 салсан ч ээж дахиад л уугаад яваад байх юм аа.

Үнэтэй архины эмчилгээ хийлгэж өгөөд ч нэмэр алга. Уучихаараа хүнийг элдвээр хараана доромжилно. Төрсөн охиноо ач зээгээ хүртэл үхээч гэж хараадаг. Нэг уугаад явбал хамгийн багадаа 10 хоног ихдээ бүтэн сар гэртээ очихгүй хаагуур хоноод яваад байдгийг нь ч мэдэхгүй юм. Хүн хүний утаснаас залгаж мөнгө л нэхнэ. Гол нь ах маань надруу уурлаад байх юм. Ээжийг хажуудаа авсангүй гээд. Хажуудаа байлгахаар тогтохгүй гараад л явчихдаг. Эмэгтэй болохоор намайг их элэг барьдаг. Дээрээс нь нөхрөөсөө бас санаа зовоод байх юм. Яг яасан нь дээр вэ?

1 Comment

  1. Би нөхөр чинь байсан бол... says:

    Архинаас гарсан ах дүү, хамаатан садан бий. Тийм хүмүүс нэг бол маш хүнд өвчин юмуу гэмтэл авч байж больдог. Нэг бэр бий: архи ууж явахдаа хальтичр унаад нуруу, нугасаа хугалсан. Тэрнээс хойш архиа уухаас больсон ч ахыг минь насаараа архи ууж агсам тавьж зовоочихоод одоо асруулаад хэвтэж байна. Бас нэг ах байна архи уусаар байгаад элэггүй болчихсон. Хэдий найгүй архичин байсан ч бас амиа бодоод архинаас гарчихдаг юм байна лээ. Одоо элэгний эм, тариа хийлгэж, эмнэлэгээр хэссэн хүн болсон. Тэр болгоны зардал мөнгийг муу хүүхдүүд нь л гаргаж байна. Мэдээж өвчин тусах, гэмтэх бол өөрт нь муу, нас нь богиносоод өөд болтлоо үр хүүхэд, хавь ойрын хүмүүсээ зовооно. Өөрөөр бол эхнэр хүүхдүүд эсвэл нөхөр хүүхдүүд нь хаяад явахаар архиа больдог юм билээ. Гэхдээ чиний кейс дээр бол аав, ээж чинь хоёулаа архичин гэхээр хэцүү юм. Ах чинь чамд хамаг хариуцлагаа үүрүүлдэг тун муу байна. Ахдаа шууд хэл одоо ингээд амьдарч чадахгүй байна хонуутаар алга болоод байна согтохоороо хэлэх, хэлэхгүйгээр хэлээд байна гэдгийг нь хэлээд ахыгаа ээжтэйгээ хэсэг амьдруул. Тэгээд зовлонг ойлгох байлгүй. Эсвэл зовлонг нь мэдээд чам руу өгөөд байгаа юм уу?

    За тэгээд би хэрэв чиний нөхөр байсан бол гэдэг рүүгээ ороход. Хамгийн нэгдүгээрт би чам шиг аав ээжтэй хүнтэй суухгүй байсан гэдгээ хэлье. Гэхдээ танай ээжтэй учраа ололцох эсэх танай ээжээс л шалтгаална. Эрүүлдээ овоо хүн шиг байдаг бол бас тэвчээд архинаас гаргах, өөд нь татахыг бодно. Хэрэв тийм биш бол уучлаарай гэр бүлээ сонгох уу архичин ээжийгээ сонгохуу гэдэг асуулт тавиад ээжийгээ сонговол ээжтэй чинь хамт хөөж явуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.