Нөхөр найзуудтайгаа тоглож байна 3 цагийн дараа ирнэ гэсэн ч 8 цагийн дараа ирэв. Писиний газраа үргэлжлүүлж тоглосон итгэхгүй бол камер шүүлгэ гэнэ ээ. Хардсан юм алга, хэлсэндээ хүрээгүйд чинь асуув гэсэн өөдөөс 8 жилийн өмнө өөртэй нь цуг хооллоно гэснээ найз охидтойгоо уулзсаныг минь, 6 жилийн өмнө мөнгө нийлүүлж юм авна гэснээ өөр юманд үрээд түүнийг ганцааранг нь авахуулсанаа, бас бус жишээг он сар өдөртэй нь хэлж намайг хэлэх үггүй болголоо.
Яг энэн шигээ юм санахдаа гаргууд, мартана гэж байхгүй. Өөрлүү нь уурласныг, хий хардсаныг гэх мэтээр минй бүх алдааг санадаг, уучлаж чаддаггүй, тэрийгээ хэлдэг. Өөрөө бол сайнаар бол томоотой, муугаар бол хийгүй, дэндүү санаатай хүн. Секс, шоу, архи ер нь сонин биш их прагматик хүн. Ажилсаг. Ганц зугаа нь писи тоглоом.
Саяхан муудсан чинь чамтай суусан нь алдаа болсон гээд надад зориулсан бүх хүчин чармайлт, зарцуулсан мөнгөө хүртэл хэлээд миний өмнөх бүх алдааг хэлж над руу орилсон. Чи харин надад юу зарцуулав гэж орилсон. Одоо саллаа гэхэд өөрийнх нь хөрөнгийг авч, хүүхдийн тэтгэмж гэж холгоно, намайг савны хавдар болж үхээрэй гэж хараасан. Нүд нь яг галзуу хүн шиг эргэлдээд, салгалж байсан. Би үнэхээр айсан.
Уг нь би тэр хүнийг хуураагүй, тэсэхийн аргагүй ч ааштай биш, цөөн хэдэн удаа уурласан, бас шинэ дээрээ хардсан нь үнэн. Гэтэл энэ хүн ганцхан дуугаа өндөрсөхөд л шазуур зууж занаад үлдэх юм. Энэ янзаараа хойшдоо яаж амьдарна аа. Дундаасаа 7 настай ганц охинтой. Одоо салах уу? Эрчүүд зөвлөөч…
14 Comments
Жижиг зүйл дээр байнга өс санана. Яваандаа чамайг үзхээ байна. Багадаа дутуу өссөнийхдээ. Юм л бол чамайг буруутгана. Бүх алдаа яваандаа чиниих болно. Чиний ах дүү нар хүн биш. Өөрийнхөн тал нь тэнгэрийн амьтан шиг хашлага. Манай хадам нэг тийм хүн бий. Бусад хүн хархад их сайхан зантай цаанаа их үмхий санаатай тийм л амьтан насны бөгсөнд зовох байхдаа. Өөрөө ямар ч шийдвэр гаргахгүй эхнэр мэднэ гээд тэр гарсан шийдвэр буруудаад доошоо ортол нь муулна даа. Тийм хүн холын замд хэцүүхэн хань болно.энэ амьдрал чиний л амьдрал чамд залуу нас ганц эрүүл мэнд сэтгэлзүй гээд маш олон юм хар хохирч мэднэ сайн бод дотогшоогоо өөрлүүгээ сайн өнгийж хар сэтгэл зүрхээ сайн сонс.
3sar tusdaa baigaad vzeech
Богино бодолтой эрийг өөрчилж чадахгүй.Боловсрол, туршлага дутуу бол насны зовлон.Маш удаан сурдаг, муу санаатай залуу байна.Ямар нэг нөлөөнд амархан автаж яаж ч мэднэ.Энэ коммент сэтгэгдлүүдийг уншуулбал зүгээр.
Та хоёрын амьдралд дутуу юм үнэндээ алга архи ууж, тоглоом тоглож дарвидаггүй, мөрийтэй тоглодоггүй мөрөөдлийн л нөхөртэй ажээ. Та хоёр дэндүү завтай ажээ. Жижиг сажиг зүйлд хүртэл хэрүүл хийж, түүнийгээ асуудал болгож ярьж байна.
Ах хүний хувьд та хоёрын хувьд бие биенээ ялах гэсэн тэнэг хүүхдийн асуудал байна. Хосын хэрүүлд ялагч байдаггүй. Чиний эмэгтэй уйлж байхад чиний 1000 зөв байгаад яахав дээ гэж хэлсэн үг байдаг.
Тэрний оронд нөхрийнхөө сайн талыг магтаж, түүнийг урамшуулж өгөх хэрэгтэй. Магадгүй тэр хүнд жаахан эрх танхи охин л хэрэгтэй. Чамайг эрхлүүлж, түүндээ өөрийн оршихуйг мэддэг хүн байх ёстойгоос биш цаг болгоныг нь бүртгэдэг цаг бүртгэгч хахир хүүхэн хэрэгггүй л байх.
Өө тэгээд өөр шиг ээ токсик писдаг олоод суугаачдээ лайтай шаасан. Нөхөрөө үнэн юм хэлээд байгааг чи ч өөрөө мэдэж л байна шд. Салахаа хүрвэл эд хөрөнгө булаацалдах л сда даа гэд нүүрэн дээр чинь ч шууд хэлж байна.
asuudal chamd bnaa chi itgel daahgui hun bna heterhii teneg itgel bhgui bol er hund ymarch une tsene bhgui zugeer geriiin muhart bdg boownii heregluur ehleed uuruu oligtoo hun bolchih daraa ni gonshigno.
Чи өөрийгөө анзаарахгүй өрөвдөөд бга болохоос сайн ажиглаад үзвэл нөхрөө өдөр бүр дийлж хүчирхийлдэг хүүхэн бна тэгээл дийлдэхээрээ өөрийгөө зөв болгох гэж эсэн бусын юм бодоол аливаа юм өгөөтэй аваатай байдаг шүү.Энэ өвөө мөвөө яах гэж бгаан худлаа өрөвдсөн царайлаад ам руу чинь боовоо чихэх далд санаатай сда нууд бгаа шүү
салая гэж шийдсэн шийдвэр дээрээ эндээс дэмжлэг хайгаад байгаа юм шиг байна даа өөрөө.
Chi uurtuu zuulun handaj bgaa shigee ter hundee bas zuulun handval yaasii. Uurandaa helchihsiin blguidee gej bodood unguruhiig husehgui l bgazde. Asuudal uusgehguig hicheesendee hii gargadaggui l yum bna. Anhnaasaa iim bsan uu? Esvel chinii hed heden novshiin zangiin daraa iim bolsnuu ergeed neg haraarai.
Уул даваагүй дээр эртхэн салсан дээр дээ. Үнэн бүтэхгүй нөхөр байна.
Насны залууд салаад дараагийн амьдралаа бодсон нь дээр байхаа…
Насны залууд салаад дараагийн амьдралаа бодсон нь дээр байхаа…
Донтой болчихож. Энэ дон нь бараг эдгэхгүй л байх. Донтой болж гэдгээ хүлээн зөвшөөрсөн үед л арга хэмжээ авч байж эдгэрэх магадлалтай. Миний охин хүүхдээ аваад өөрийн дураар зовсон нь дээр байх даа. Өвөө нь та 2 ийн өмнөөс ихээхэн харамсаж байна.
Би буруу бичжээ. Манай нөхөр тоглоомд донтоогүй, 1-2 сардаа ганц тоглуул тоглоно. Ер нь тэгж амьдралаа алдахаар хүн биш. Харин дэндүү тооцоотой гэхиймүү хонзогнуур ч гэхүү, гомдомхой гэхүү нэг тийм сонин ааштай. Өөрлүү нь уурласан, шудрага бус хандсан гэж үзсэн юмыг мартахгуй үргэлж дотроо хураадаг. Эмэгтэй хүн чинь амьдралын туршдаа хааяа бухимдаж, туних, хэлснээсээ буцах энэ тэр юм гарна биздээ тэрийг уучилдаггүй. Тухайн үедээ хэлээгүй юмаа хэдэн сар жилийн дараа гаргаж ирдэг. Жишээлбэл, телевизийнхээ дууг багасгаач гээд чангахан хэлсний минь төлөө, миний дуртай нэвтрүүлгээ үзэх үед чангалснуудыг зөндөө олон удаа бүртгээд, миний ганц удаа 50 дээр үзхэд зандардаг байж өөрөө 60 дээр сард 8 удаа үздэг биз чи гэж жилийн дараа уурлах жишээний. Өөрөө барагтайд хий гаргахгуй л дээ, яг л тагнуул шиг амьдардаг. Дотроо үргэлж ингэж тооцоо бодож, харьцуулж амьдардаг. Сүүлдээ энэ хүнд юм хэлхээс халгадаг боллоо. Нас явах тусам л миний үйлдэл бүрт муу санаж, улам үзэн ядаж дайсагнах болтой.