Би бүр ийм хүнтэй байсаар өөрөө сэтгэлзүйн өвчтэй болж байх шиг байна. Хэт ачаалалтай, дарамттай ажил хийхийн хажуугаар зав л гарвал покер тоглож хамаг мөнгөө алдаж өөрийгөө стресдүүлнэ. Тархиа нэг минут ч амраадаггүй.
Хажууд нь хэт дотогшоогоо хүн болохоор хэцүү байна, ийм байна гэж илэрхийлэхгүй. Гэртээ шөнө ирээд утсаараа тоглоом тоглож, кино үзнэ. Юм л түрүүлж ярихгүй бол юм ярихгүй. Тэгээд утаснаасаа жаахан сал гээд утсыг нь тавиулахаар гэр тойроол яваад байна. Угийн дотогшоогоо хүн тэгээд энэ покерыг 3 жил лав тасралтгүй тоглож байна. Энэ нь удсаар сэтгэлзүйд нь нөлөөлөөд бүр сонин болоод ч байх шиг. Ийм хүний хажууд байнга стресстсээр өөрийгөө ч түргэн ууртай болоод байгааг анзаарч байгаа.
Тэгээд уурлахаар ямар ч хариу үйлдэл байхгүй гөлийгөөл суучихна. Эцэг, эхчүүдээ хүүхдүүдээ багаас нь нээлттэй байлгаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж сургахгүй бол сэтгэлзүйн хувьд эрүүл бус болдог юм байна шүү. Ээж, аавыг нь анзаараад байхад бас л ямар ч эхнэр, нөхөр шиг амьд харилцаа байхгүй нэг л хөндий хар багаас нь хэд хоногоор ч хамаагүй ганцааранг нь орхиод явчихдаг гэж байсан. Хараад байхад гэр бүлийн орчин их чухал юм аа. Би ойлгох гэж хичээдэг ч үнэхээр стресстээд байх юм аа. Өрөвдөх ч шиг…
2 Comments
Minii unshij oilgosnoor bol. Neg saihan gar l sonsogdood bn daa.zolbin moriitei togloomchin bas hurgan zalitai dotogshoogoo yum shig jujigledeg. Yag unen heregtee chamaas buur uidtsan anhnaasaa humuus hoorondoo suugaad bhar duuraigaal suutsan kkkk. Tegsen odoo bolimoor bdag tegjl haragdaj bna. Burhan mini chi zasch avna mavna, ug ni nadad hairtai bsan daa bla bla. Gej boddiin bish biz. Chi harin ter Eejee nadtai gerleech gedeg kino olood uzeerei.
Sain uu. chi bol sain ezegtei ym iim sain ehner baihad busad ni asuudal bish l de.