Би амрагтайгаа нөхрөөсөө салалгүй 5 жил болсон

Намайг шүүмжилнэ гэдгийг чинь мэдэж байна. Тийм ээ, би муу эхнэр. Би муу хүн. Гэхдээ намайг хэн нэг нь яг юу мэдэрч байгааг асуусан ч үгүй. Тийм болохоор би энд бичиж сууна.

Би 39 настай. Нөхөртэйгөө 15 жил амьдарсан, сайхан айл. Хүн харахад тийм л байдаг. Харин би бол дотроо аль хэдийн хөндийрсөн эмэгтэй. Нөхөр маань намайг анхаарахаа болиод олон жил болсон. Бид хамт амьдардаг ч хамт байх мэдрэмж алга. Бие биенээ хайрлахаа болиогүй ч, мэдрэхээ больчихсон юм шиг.

Тэгээд тэр гарч ирсэн. Анхнаасаа “зүгээр л ярихаа мартсан мэдрэмж” л надад өгсөн хүн. Зүрх догдолж, би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ дахин санасан. Ингээд 5 жил болчихлоо. Тэр миний амраг. Би түүний нуруу налан унтахдаа тайвширдаг ч, өглөө болгон өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ салж чадахгүй. Нөхрөө ч хаяж чадахгүй. Амрагаа ч орхиж чадахгүй.

Хоёр амьдралын хооронд хавчуулагдсан эмэгтэй хүн байна. Би хэнийг ч гомдоохгүйгээр энэ бүхнээс яаж гарах вэ?

4 Comments

  1. Заналт шулам says:

    Дуртайдаа үүсдэггүй юм аа. Үнэхээр ганцаардаад, үнэхээр нөхрөө үхээсэй гэж үзэн ядсандаа араар нь тавьдаг юм. Хохино л гэe даа. Эр ч бай эм ч бай араараа тавиулж бгаа бол хохино. Алдааг өөрөөсөө ол

  2. Далий says:

    Амраг гэдэг ч эхлээд хайрламаар шүү. Даанч тэр хүн чинь бүх юм ил болох цагт чамайг гэхгүй нь л харамсалтай. Эсвэл тэгэх юм болов уу за үгүй дээ эр хүн тэр үед хэзээ ч тийм зан гаргадаггүй юм зүгээр л чамайг хаа газраас гарч ирсэн гай шиг л боддог. Нууц гэж байхгүй хэзээ нэг өдөр ил болно. Одоо л чи өөрийгөө татахгүй бол тэр цаг ирэхэд хэдий нь оройтсон байх болно

  3. Зочин says:

    Хүүхнүүдийн өөрсдийгөө зөвтгөдөг хэдхэн үг анхаараагүй халамжлаагүй хайрлаагүй зүгээр л өөр зөвтгөх шалтаг байхгүй учраас тэр
    Хэрвээ нөхөр гэх хүндээ сэтгэл хөдлөхгүй байгаа бол байрын солиод үз ил амраг болчихвол 2 жилээс хэтрэхгүй мөн мэдрэхээ болчихоно болохгүй гэх тусам улам тэмүүлдэг нь хүний чанар юм даа

  4. Цэцэг says:

    Сайхан шаалцаал явж бай муу сайн эрчүүдыг сэнсэртэл нь араар нь тавьж бай нөхөр чинь чамаас өмнө зөндөө хүүхэн шаасан л байгаа одоо ч нуа тай л байгаа нөхрөөсөө өөр эрээс аймаар гоё таашаал авдаг юм шдээ эмэгтэй хүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.