Би амрагтайгаа нөхрөөсөө салалгүй 5 жил болсон

Намайг шүүмжилнэ гэдгийг чинь мэдэж байна. Тийм ээ, би муу эхнэр. Би муу хүн. Гэхдээ намайг хэн нэг нь яг юу мэдэрч байгааг асуусан ч үгүй. Тийм болохоор би энд бичиж сууна.

Би 39 настай. Нөхөртэйгөө 15 жил амьдарсан, сайхан айл. Хүн харахад тийм л байдаг. Харин би бол дотроо аль хэдийн хөндийрсөн эмэгтэй. Нөхөр маань намайг анхаарахаа болиод олон жил болсон. Бид хамт амьдардаг ч хамт байх мэдрэмж алга. Бие биенээ хайрлахаа болиогүй ч, мэдрэхээ больчихсон юм шиг.

Тэгээд тэр гарч ирсэн. Анхнаасаа “зүгээр л ярихаа мартсан мэдрэмж” л надад өгсөн хүн. Зүрх догдолж, би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ дахин санасан. Ингээд 5 жил болчихлоо. Тэр миний амраг. Би түүний нуруу налан унтахдаа тайвширдаг ч, өглөө болгон өөрийгөө үзэн яддаг. Гэхдээ салж чадахгүй. Нөхрөө ч хаяж чадахгүй. Амрагаа ч орхиж чадахгүй.

Хоёр амьдралын хооронд хавчуулагдсан эмэгтэй хүн байна. Би хэнийг ч гомдоохгүйгээр энэ бүхнээс яаж гарах вэ?

8 Comments

  1. Юри says:

    Нууц амраг гэдэг хоёр биендээ таашаал өгч байдаг таалагддаг хоёр эр эм шүү дээ хэрэв таалагдаагүй таашаал аваагүй бол юу гэж дахин уулзалж нууцаар амраглахав тэгээд нууц амраг болон хааяа очоод болчихдог хүнтэй байх нь хамгийн зөв ханиа дээдлэх гэр бүл тогтвортой өөрийн сёксийн харьцаа тасралтгүй удаан шунаглан байх боломж сайхан нууц амраг гоёо хүний физиологийн тэнцвэржилт болдог сёксийн харилцаа сайн бол гэр бүлийн асуудал тайван ганцхан мэдэгдэхгүй байх л хамгийн хэцүү

  2. Туршлага says:

    Яг тийм шүү. Нөхөр нь нууц амрагтай тул эхнэрээ тоохгүй байна.

  3. Заналт шулам says:

    Дуртайдаа үүсдэггүй юм аа. Үнэхээр ганцаардаад, үнэхээр нөхрөө үхээсэй гэж үзэн ядсандаа араар нь тавьдаг юм. Хохино л гэe даа. Эр ч бай эм ч бай араараа тавиулж бгаа бол хохино. Алдааг өөрөөсөө ол

  4. Далий says:

    Амраг гэдэг ч эхлээд хайрламаар шүү. Даанч тэр хүн чинь бүх юм ил болох цагт чамайг гэхгүй нь л харамсалтай. Эсвэл тэгэх юм болов уу за үгүй дээ эр хүн тэр үед хэзээ ч тийм зан гаргадаггүй юм зүгээр л чамайг хаа газраас гарч ирсэн гай шиг л боддог. Нууц гэж байхгүй хэзээ нэг өдөр ил болно. Одоо л чи өөрийгөө татахгүй бол тэр цаг ирэхэд хэдий нь оройтсон байх болно

  5. Зочин says:

    Хүүхнүүдийн өөрсдийгөө зөвтгөдөг хэдхэн үг анхаараагүй халамжлаагүй хайрлаагүй зүгээр л өөр зөвтгөх шалтаг байхгүй учраас тэр
    Хэрвээ нөхөр гэх хүндээ сэтгэл хөдлөхгүй байгаа бол байрын солиод үз ил амраг болчихвол 2 жилээс хэтрэхгүй мөн мэдрэхээ болчихоно болохгүй гэх тусам улам тэмүүлдэг нь хүний чанар юм даа

  6. Цэцэг says:

    Сайхан шаалцаал явж бай муу сайн эрчүүдыг сэнсэртэл нь араар нь тавьж бай нөхөр чинь чамаас өмнө зөндөө хүүхэн шаасан л байгаа одоо ч нуа тай л байгаа нөхрөөсөө өөр эрээс аймаар гоё таашаал авдаг юм шдээ эмэгтэй хүн

    • Туршлага says:

      Яг тийм шүү. Нөхөр нь нууц амрагтай тул эхнэрээ тоохгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.