Сайн уу, энэ захидлыг бичиж суухдаа гар минь салгалж байна. Гэхдээ би чимээгүй байх бүрт улам ганцаардаж, улам буруу хүн шиг санагдах юм.
Би 29 настай, эмэгтэй. Би сайхан хүүхэд нас, сургууль, ажил гээд бусдын адил л амьдарч ирсэн. Гэхдээ миний амьдралын нэг л хэсэг ор тас хоосон хэвээр. Би хэзээ ч секс хийж байгаагүй. Хэнтэй ч.
Энэ бол миний сонголт биш. Би зүгээр л хэзээ ч тоогдож байгаагүй. Хэн нэгэн надад дотно хандаж, намайг хүсэж харж байгааг мэдэрч байсангүй. Хайртай болсон ч, тэр хүн намайг ердөө сайн найз гэж харсан. Хааяа болзоонд ордог ч нэг л мэдэхэд холдож алга болчихдог.
Өөрийгөө буруутгахгүй байя гэж оролддог. Гэхдээ нийгэм өөрөө намайг “өгзөг, хөх, турсан, гоо” гэх хэмжүүрээр л хэмждэг. Найзууд минь бэлгийн амьдралынхаа тухай ярих үед би инээмсэглэж суудаг ч дотроо бүрэн хоосордог.
Хүний хамгийн энгийн хэрэгцээ гэж ярьдаг зүйлийг хэзээ ч мэдэрч үзээгүй би… буруу хүн мөн үү?
5 Comments
Үнэхээр хүсдэггүй хүмүүс байдаг. Өсвөр насандаа ямар нэгэн юм болсон эсвэл өөрөө хүүхдээрээ байх магадлалтай. Хүүхэд шиг ааштай юу гэдгээ нэг хараад үзээрэй. Өсвөр насандаа ч хүсэл төр байгаагүй бол гормоны асуудал байх боломжтой болохоор эмчид эсвэл сэтгэл судлаачдад үзээлээрэй
Үзээгүй туршлагагүй болохоор хэт эмзэгээр хандаад байгаа байх аа. Ямар ч хүн өөрийг нь гэсэн харцтай таарч л байсан байгаа. Гэхдээ мэдэхгүй туршлагагүй болохоор ойлгохгүй, мэдрэхгүй өнгөрөөд, эсвэл өөртөө итгэлгүйгээс ч юм уу ичиж нуугдаад байдаг байх. Чамайг яг ямар нөхцөлд байгааг чинь мэдэхгүй болохоор хэлхэд хэцүү л юм.
Хүсвэл холбогдоорой. https://www.facebook.com/eric.rogan.790
Боовшоод байгаа юм уу?
Бүдүүн хөх өгзөг муутай бол түүн дээрээ ажиллаад үзвэл яадаг юм бол?
29 nastai. Tegeed neg ch udaa hunii hussen hartsiig mederch uzeegui ch gnuu. Lav hudlaa baih esvel chi anzaaraagui baih.
Uuruur helbel nuguu gutlaa chirseniig n chi toohgui, gunhsan n chamaig toohgui gedeg chin.