Сайн сэтгэл зүйч санал болгооч…

Сайн байна уу надад туслааач яах учираа олохгүй хэцүү юм. Нөхөр бид 9 жил амьдарч байна, нэг хүүхэдтэй 7 настай, 2-лаа төрийн албанд хамт ажилдаг. Нөхөр маань архи маш их уудаг болсон.

Уг нь ажил хамт олондоо нэр хүндтэй би маш их дэмждэг уусан үедээ агсам согтуу тавьдаггүй. Ууж идэж байгаад ажил төрөлгүй болох вий гэж их айх юм. Бид 2 аав ээж ах дүү нараасаа 100 төгрөгч авч үзээгүй өдий хүрсэн. Даанч архи их уух юм. Яваагүй лам бөө гэж байхгүй гэр бүлийн сэтгэл зүйч дээр очий гэж зөндөө гуйсан зөвшөөрдөггүй юм. Би үнэхээр их тэвчиж байна.

Бас зүгээр архиа уухгүй хүүхэмсэг яг хоёр нүдээрээ хараагүй ч утас чат энэ тэр зөндөө харсан хүүхдээ бодоод бас эцэг эхийн нэрийг бодоод тэвчээл байдаг байсан. Би хүнд аль болох туслаж хүн чанартай амьдрахыг хүсдэг юм. Хичээх тусам л хэцүү болоод байх юм дахиж хэзээ ч уухгүй2 гээд л уудаг. Архи нь маргааш гарахгүй тэгээд л үргэлжлүүлэн уудаг салмаар санагдах үе зөндөө гардаг.

Хэрвээ салчихвал бүр дордох бол уу? Ирээдүйд хүүхэддээ юу гэж хэлэх вэ гээд л маш их юм бодох юм. Миний хувьд нөхөр минь архи уухгүй ажлаа хийвэл энэ амьдарлаас өөр хүсэх зүйл алга байна. Нөхрөөсөө хайр халамж гэдэг зүйлийг нэг ч мэдэрч үзээгүй анх уулздаг байж байгаад хүүхэдтэй болсноо мэдээд хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гээл болгож бүтээх гээд өдий хүрсэн. Би яах ёстой вэ надад туслаач, сайн сэтгэл зүйч санал болгооч архины эмчилгээ хийлгэе гэхээр нөхөр маань маш их уурлаж дугүйцдэг юм аа…

4 Comments

  1. Үнэн says:

    Сайн байна уу?

    Уучлаарай би шууд үнэнг хатуу хэлье. Чамд өөрийн гэсэн амьдрал алга. Маш олон жилийн дараа тэр үед өөрийгөө хайрлаж эхлэх минь яавдаа гэж харамсана шүү. 1. Өөрийгөө яг одооноос хайрлаж эхлэ, өөрийгөө хүндэл, өөрийнхөө сэтгэл зүй, эрүүл мэндийг эрхэмлэж эхлэ. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонс, агаарт алх, иог хий, бясалал хий. Өөртөө хайргүй хүнд хамаг амьдралаа зарцуулж үрэн таран хийж байна. Яг одоо өөрийгөө өтөл хөгшин болоод үхэхээ хүлээгээд хэвтэж байна гэж төсөөл …. тэгээд өөрөөсөө асууж байна: би амьдарсан шиг амьдарч чадсан уу гэж асуу.. эндээс ухамсарын сэрэлт эхлэнэ. Эр хүн ямар нэгэн юм болохгүй байгаа учираас л архи уугаад байгаа учир нь чамд огт хайргүй байж мэднэ тэрийгээ хэлэхээс айж байна. Энэ үед түүнд хатуу хайрыг үзүүлэх буюу түүнийг ганцааранг нь үлдээ. Магадгүй та 2 үйлийн үрийн холбоогоор учирсан байх магадлалтай, та 2 -ын дундаас хүүхдүүд энэ хорвоод мэндлэх учиртай байсан, та 2-т сургамж өгөх учиртай харилцаа байсан байж магадгүй. Суралцах бүх зүйлээ суралц. Эмэгтэй хүн бол заавал өөртөө хайртай хүнтэй л гэрлэх ёстой. Тэгэж чадаагүй бол үргэлж сэтгэл нэхсэн, анхаарал, халамж нэхсэн тийм л харилцаа болно. Одоо энэ анхаарал, халамж, эдгэрэл, хайрыг зөвхөн өөрөө өөртөө өг. Түүнд ч гэсэн юм бодох ухаарлыг олох хугацааг нь өг түүнийг хэсэгтээ орхи одоо зөвхөн үр хүүхэд болон өөрийгөө тултал хайрла.

  2. Zochin says:

    Gants setgelee taitgaruuldag zuil n arhi bolj dee ho. Nuhur chn gantsaardaj baina, neg yum dutagdaad baina, nuhruu halamjil hairla sons, yarilts !!!!! Uhsenii chn lam boo ted bol zgr mungunii saaltuur shimegch jujigchin novshnuud, setgel zuich gej gadnii hun deer ochij amidralaa delgemeer baina uu? Tolgoi hagaravch malgai dotroo gedeg yum sh dee !!! Esvel AA geed sudlaad uz Alcoholics Anonymous. Mongold bas baigaa. Tiishee ochuul. Eminem hurtel iishee ochood odoo 15, 6 jil arhi uugaagui yavj bga gedeg shu

  3. архи хүүхэн 2 хамт says:

    Архи хүүхэн хоёр үргэлж хамтдаа штээ.

  4. Туршлага үзсэн +50 says:

    Наад нөхөр чинь “жаргал даахгүйн зовлон ” бн даа.
    Хэсэг тусдаа амьдарсан нь дээр.
    Бүр дордож, зовж үзээд ухаарна.
    Хүн бол зовлон даадаг, бие сэтгэлээр зовж байж амьдралыг ойлгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.