Энэ дарамтаас болоод нэлээн тааруу өгчихөөд байх юм

Одоо төгсөх анги. Мэдээ орсон цагаас хойш аав уудаг, уухаараа агсам. 18-н жил. Цаг хугацаа өнгөрөх тусам бүр л их хэцүү болж байна. Чамайг сургахгүй, мөнгө байхгүй, азгүй п****, чи намайг үхвэл тэгээд л гудамжны я болно зэргээр хараана. Ээж байхаар бүр ээж рүү дайраад байдаг болохоор сүүлийн үед тасартал нь нэг тийшээ яваад ир гээд гаргачихна.

Ээжид ингэж байна гэхээр нэг их юм бодоод л өнгөрнө. Өглөө эрүүлд нь хэлнэ. Орой нь дахиад согтуу ирээд хараадгаараа хараана. Үе үе бүр зэрлэгшинэ. Гэр шатаана гэж газ асааж дайрна, тэнэг хүн шиг үсэрч, дэвхцэнэ. Цагдаа аргалж чадахгүйг угаасаа бүгд мэднэ биз. Одоо сургуулийн еэшийн сорилго энэ тэр дээр хэлсэн, хэлдэг үгнүүд нь бодогдоод, шалгалтаа сайн өгч, тэтгэлэг авахгүй бол нээрээ л сурч чадахгүй гэж бодогдоод сандраад бүр яг зүрх маань харвах нь ээ. Уг нь дүүргийн олимпиадын аварга. Онц сурлагатан. Гэхдээ энэ дарамтаас болоод нэлээн тааруу өгчихөөд байх юм. Яаж энэ байдлыг давж, бүх зүйл зүгээр болно гэдгийг өөртөө ойлгуулах вэ? Энэ гутралаас ямар нэг сэтгэл зүйч, багшийн тусламжгүй яаж гарах вэ?

10 Comments

  1. Ochroo says:

    Good luck

    • Bat says:

      Sain amjilttai ywaa humuusiig burhan soridog ym shig bgaan ahiin dvv hicheegeerei zvgeer l hicheelee bodood hii. Busdiig ni ani. Chamaig saihan ireedui huleej bn. Jaahan hicheechih

  2. АМЖИЛТ ИРНЭЭ ИРНЭ says:

    Өнгөрсөнийг март. Зөвхөн ирээдүйгээ БОД. Дүүргийн олимпиадын аварга юм бол ЧАМД маш их боломж байнаа гэсэн үг. Хичээл зүтгэлтэй бай чамайг нэг л өдөр бурхан аварнаа. Монголд ийм амьдрал зөндөө байгаа. Ганц чи биш шүү. Үхэр Монголчууд архидаа живээд хавтгарсан ийм хогийн амьдрал их олон бий шүү. ЧИ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ НАЙД. Чамд НАЙДВАР байна шүү. ЧИНИЙ ИРЭЭДҮЙГ ЧИ ЗӨВХӨН ӨӨРӨӨ БҮТЭЭНЭ. Наад архичин эцгээ бараг март. АНГЛИ ХЭЛ сур. Биеэ даагаад ч гэсэн. Сайн Англи хэлтэй байхад Гадаадын их дээд сургуульд тэтгэлэг олдоно шүү. ЧИ ӨӨРӨӨ ар гэртээ архичин эцэгээсээ болоод стрессдээд амжилтаа алдаад байгаа юм байна. Өнөөдөрөөс эхлээд үүнийг март. БИ ГАДААДЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ОЛЖ АВНА ГЭЖ ӨӨРТӨӨ ТАНГАРАГЛА. Чамайг ЮУЧ зогсоож чадахгүйгүйгээр зүтгэ. Бурхан зүтгэсэн хүнийг шагнадаг юм шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ. ЧИ БОЛ УРГАЖ БАЙГАА ЦЭЦЭГ ШҮҮ. Чиний өмнө МАШ ТОМ АМЖИЛТ ГОЁ АМЬДРАЛ БАЙНА ШҮҮ. ЁСТОЙ ВАНГА шиг хэлчихье.

  3. Ах says:

    Дүү охин өөрөө өөртөө итгэлтэй бодож санах юмгүй өөрийнхөө төлөө хийж чадна гэсэн юм аа хийгээд ирээдүйн амьдралаа гэрлээр харж яв ард үлдсэн амьдралаа махт тоохгүй хая ингэж л бдаг юм чинь зүгээр хая чамд илүү тод зам гэрэлтэнэ. Амжилт хүсье.

  4. A says:

    Яг манай ээж шиг юм. Манай ээж намайг багад яг ингэж харааж, агсан тавьдаг байсан. Эгч нь тэгээд эмээ, өвөө найз нарынх гээд хэсэж явсаар 10 жилээ төгсөж. Дараа нь дээд сургууль төгссөн, сайн ханьтай ч болсон. Гэхдээ одоо тэр эмэгтэй 70, би 50 хүрж, нэг дүүгээ бурханд өгөөд явуулсан ч би тэр хүнийг уучилж чаддаггүй. Уучилж чадахгүй байгаадаа гэхдээ нэг их юм боддоггүй. Гол нь хүүхэд насны дурсамж бараг байдаггүй, ихэнх юмаа мартсан. Тэгээд, энэ миний тархины өөрийгөө хамгаалах арга механизм байх гэж боддог. Төстэй амьдрал туулсан хүний хувиар зөвлөхөд ердөө л тэр хүнийг ааваа гэж бүү бод, март, бүү санаа зов. Өөртөө л бүхий л чадлаараа анхаар.

  5. Erka says:

    Yamar hicheeler EШ өгөх вэ? Миний чиглэлийн хичээл бол тусалж болно, манай ажил дээр ирээд давтаж болно шүү.

  6. Ганхүү says:

    Амжилттай сайн сайхан яваа хүмүүсийн амьдралын түүхүүдийг уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.