Дасаад сайн болчихсон юм уу салаад хөндий хоосон мэдрэмж төрөөд байх юм. Нэг тийм хаягдсан тэр хүнд гэм хор хүргээгүй гологдоод байхаар ч охин биш байхад бүр блоклуулаад, хэцүү хүн бол би биш. Хайрлаж л ирсэн. Салахдаа чи үнэхээр сайн охин би л муу хүн боловсролтой мэдлэгтэй чамд сайн залуучууд зөндөө таарна нтр гээд л худлаа нээх эвтэйхэн салах гээд л…
Блоклуулсан нь миний буруу (байн байн залгаад мсж бичиж байсан болохоор залхсан байх л даа) гэхдээ би үнэхээр надад сайн бол намайг ойлгоод эргээд ирэх болов уу гэсэн итгэл тээж өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлсэн нь буруудсан уу? Залгахаар дуудах ч үгүй таны залгасан дугаар завгүй байна гэх юм. Утсаараа бас блоклосон гэсэн үг үү? Эмэгтэй хүн ер нь дасахаараа бүр өөрийнхөө үнэ цэнийг доош нь унагах юм. Дараа нь боддог юм энэ юманд блоклуулж байхаар зүгээр хаядаг байж өөрөө түрүүлээд блоклодог байж гээд.
Тэр их сэтгэл хайртай дуртай гээд байдаг үг нь хаашаа алга болдог юм бол доо. Би уул нь ийм туушгүй зам зуурын хоёрын хооронд харилцаанд дургүй байхад зарим эрчүүд ийм сонин байдаг байна аа. Үерхэж байх хугацаанд надад таалагдахгүй жижиг сажиг зүйлүүд зөндөө л гарч байсан. Тэгэхэд би зүгээр л өнгөрөөдөг байсан. Дан сайхан зүйлсийг харж боддог. Ойлгохгүй байна. Би чамтай сууна барина гээд л ёстой сүйд байдаг байсан мөртлөө л.
Дотно харилцаа сүүлд асуудалтай байсан тэр хүнийх хүсэл нь багасчихсан харилцаанд орох үедээ буучихдаг тэгээд асуухаар би анх удаа ингэж байна гэсэн. Тусдаа байдаг болохоор байнга тогтмол ордоггүй 7 хоногт 1, 2 л удаа ордог байсан. Тэр үед уулзахгүй удаж байгаад 14 хоногийн дараа ороход тийм асуудал гарсан. Өөр хүнтэй болсон байх боломжгүй байнга л ярьдаг байсан. Тэр хүн эксээрээ араараа тавиулж байсан болохоор тийм юмыг үздэггүй гэхдээ хүний дотор орж үзсэн биш яаж мэдэхэв дээ тэр үед хар төрж байсан. Тэгээд нээх удалгүй салсандаа. Тэр үедээ би чамайг жаргааж чадахгүй байгаа юм чинь сэтгэл гаргаж чадахгүй юм чинь болий доо гэсэн. Болих хүнд шалтаг мундахгүй л байх гэж би боддог. Бүх ярьж байсан юм нь худлаа санагдаж байна. Хүнд итгэл төрүүлж хүний сэтгэлийг эмзэглүүлж кайф авдаг юм байх даа…
1 Comment
Хямд юм бээ