Сайн байна уу. Би Солонгос улсад хэлний бэлтгэлээр сурдаг, 18 настай. Анх ирэхдээ хичээлийг алаад, ажил сайн хийгээд өөрийгөө болгоод, нэр хүндтэй сургууль төгсөөд эндээ мэргэжлээрээ ажиллана гэж маш их гоё төсөөлөлтэй ирсэн л дээ.
Гэвч бүх юм санасанаар байсангүй. 7 сард төлбөрөө төлөөд 3 сард төгсөөд их сургуульдаа орох ёстой. Гэвч сургалтын төлбөр байтугай маргааш нөгөөдрийн хоолоо яая даа гэсэн бодолтой болжээ. Аав ээж маань өр зээл тавиад намайг явуулсан боловч одоо ингээд л сууж байна даа.
Бүх юм аа хаяад харлаад ажил хийе, Монгол руугаа буцаад явья гэсэн бодол сүүлд байнга л орох юм. Гэвч доороо 3 дүүтэй, явахад минь “3 дүүг чинь араас чинь явуулна шүү миний хүү” гэж хэлэхийг нь бодох бүрт үнэхээр хэцүү юм даа. Ийм байдалтай үед юу хийх вэ? Оюун санааны хувьд өөрийгөө хүчтэй гэж боддог ч ганцаараа удахаар хэцүү үе их юм даа. Энэ хүртэл уншсанд баярлалаа…
Intense serious woman ready to fight for love. Focused good-looking european female model in stylish red loose sweater, standing in boxing pose with raised clenched fists, frowning, ready to defense.
4 Comments
Hun songoltgui bolson uyede hamgin ih huch urusu gargadag shu!!!
18 нас ч балчир нас шүү дээ. Эрэгтэй юу эмэгтэй юу? Хийх ажил, нөхөрлөх хүмүүсээ л зөв олох хэрэгтэй. Юу ч үгүй очоод өөрөө магистр хүртэл хийгээд дүү нараа сургуульд оруулчихсан хүмүүс ч байдаг. Өдөр хоног аргацаасан хүмүүс ч бий. Тэнгэр шиг бай шүлгийг уншаад, арай өөр гарц бодоод үз
Aav eej chin aria changa ym vvruuleed bga ym shig sanagdaj bga bol helku yu chinii opond oop hun yvuulah bsn bjde chamaasch ilvv dvv naraa tataad yvah huselte yvj chadku huuhduud zondoo bga gants bi gsn jargalaa hoodog ueiinhen chamar dutku olon bga chi huskuugee shuud hel ugaasa chinii opond yvah opon too haisan zondoo mundag huuhed zaluuchud bga wtf ???
Хүний нутагт 20 ч хүрээгүй хүүхэд хэцүү ш дээ. Сургалтын төлбөрийг нь төлөхгүй, сурах боломжоор хангахгүй байж , дүү нарыг нь үүрүүлнэ ч гэх шиг. Ар гэр боломжгүй бол хэт амбицлау, хүүхэд зовоох хэрэг юу байна?