Хардалт гэдэг заваан юмнаас яаж ангижрах уу?

Би 29 настай ганц бие эмэгтэй. Оюутан болоод хотод орж ирээд тэрнээс хойш энд ажиллаж амьдарсаар 12 жил болжээ. Одоогоор өртэй ч гэсэн байрны амсараас зуугаад авсан, мэргэжил ажил төрөлтэй, цалин мөнгө ч наддаа бол хангалттай болчихдог.

Асуудал юу вэ гэхээр 2022 оноос хойш ажил гэр ажил гэр гэж явсаар байгаад сүүлийн нэг жил хэд хэдэн хүнтэй танилцав аа, яагаад ч юм бусдын адил сайн хань ижил, үр хүүхэдтэй болох тухай бодол байнга орж ирдэг болсон байсан болохоор л. Тэгээд дандаа л бүтэлгүйтнэ уг нь бие хаа царай зүс гологдохооргүй дундаж нэгэн.

Гэхдээ гол асуудал нь миний ааш зан байсан юм байна гэдгийг саяхнаас л ойлгож эхэлж байна. Юу вэ гэхээр миний ажлын ачаалал нилээн өндөр бас стресс ихтэйг ч хэлэх үү миний энэ ааш зан арай л бишээ, уг нь хэрэндээ л хичээх юм. Муухай ааштайгаас гадна бас нилээн хартай. 4 жил үерхэж хамт амьдарч 2022 онд салсан экс маань нилээн хартай токсик байсан бас экс маань араар тавьж байсан болохоор би одоо ч муухай хартай зантай бас дахиж араараа тавиулахвий дээ гэсэн айдастай байдаг.

Тэгээд өөрөөсөө дүү хүнтэй ч харьцаж үзлээ, өөрийнхөө үеийн өмнө нь гэр бүл зохиож байсан хүнтэй ч харьцаж үзлээ аль аль нь л миний муухай ааш, хартай зангаас болж бүтэлгүйтсэн. Энэ муухай ааш, хардалт гэдэг заваан юмнаас яаж ангижрах уу? Яавал дээр вэ?

Сүүлд нь хэлэхэд араараа тавиулсан мэдрэмж хэзээ ч бүрэн гүйцэт анигддаггүй хэцүү зүйл байдаг юм байна аа, хүмүүс яагаад нэгнийгээ ийм хэцүү байдалд оруулдаг юм бол?

1 Comment

  1. Ах says:

    Энэ хүмүүс хайрлах гэж нэртэй өмчлөөд байдгийг огт ойлгодоггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.