Хардалт гэдэг заваан юмнаас яаж ангижрах уу?

Би 29 настай ганц бие эмэгтэй. Оюутан болоод хотод орж ирээд тэрнээс хойш энд ажиллаж амьдарсаар 12 жил болжээ. Одоогоор өртэй ч гэсэн байрны амсараас зуугаад авсан, мэргэжил ажил төрөлтэй, цалин мөнгө ч наддаа бол хангалттай болчихдог.

Асуудал юу вэ гэхээр 2022 оноос хойш ажил гэр ажил гэр гэж явсаар байгаад сүүлийн нэг жил хэд хэдэн хүнтэй танилцав аа, яагаад ч юм бусдын адил сайн хань ижил, үр хүүхэдтэй болох тухай бодол байнга орж ирдэг болсон байсан болохоор л. Тэгээд дандаа л бүтэлгүйтнэ уг нь бие хаа царай зүс гологдохооргүй дундаж нэгэн.

Гэхдээ гол асуудал нь миний ааш зан байсан юм байна гэдгийг саяхнаас л ойлгож эхэлж байна. Юу вэ гэхээр миний ажлын ачаалал нилээн өндөр бас стресс ихтэйг ч хэлэх үү миний энэ ааш зан арай л бишээ, уг нь хэрэндээ л хичээх юм. Муухай ааштайгаас гадна бас нилээн хартай. 4 жил үерхэж хамт амьдарч 2022 онд салсан экс маань нилээн хартай токсик байсан бас экс маань араар тавьж байсан болохоор би одоо ч муухай хартай зантай бас дахиж араараа тавиулахвий дээ гэсэн айдастай байдаг.

Тэгээд өөрөөсөө дүү хүнтэй ч харьцаж үзлээ, өөрийнхөө үеийн өмнө нь гэр бүл зохиож байсан хүнтэй ч харьцаж үзлээ аль аль нь л миний муухай ааш, хартай зангаас болж бүтэлгүйтсэн. Энэ муухай ааш, хардалт гэдэг заваан юмнаас яаж ангижрах уу? Яавал дээр вэ?

Сүүлд нь хэлэхэд араараа тавиулсан мэдрэмж хэзээ ч бүрэн гүйцэт анигддаггүй хэцүү зүйл байдаг юм байна аа, хүмүүс яагаад нэгнийгээ ийм хэцүү байдалд оруулдаг юм бол?

3 Comments

  1. Bad boy says:

    Яг2 өөрийнхөө өмч бас тусдаа 1 бие хүн, эр хүнийг яг өөрийнхөө бодсоноороо амьдруулах гээд зүтгээд бдг хүүхнүүд бол жинхэнэ токсик чинь шүдаа. Эр хүний харамсал бол хэцүү л юм билээ. Чадаж бгаа дээрээ сонирхсоноо таалахад буруутгах зүйлгүй. Наад хардалт чинь зүгээр л сэтгэцийн өөрчлөлт. Өөрөө хичээгээд салж чадахгүй бол өшөө их зовлон үзнэ дээ.

  2. I'm men says:

    Чи өөрөөсөө л эхлэх бх даа.
    Чамтай эрчүүд ангалзана, чи өөр юм бодоогүй тоглоом шоглоом хийнэ. Нөгөө хүн чинь буруу ойлгоод ханд хаяна. Тэгэхээр ийм юм бдаг юм бна, тэр маань буруу ойлгож бгаа бол БИ АЛЖ, ХЯДХАД бэлэн гэсэн гэсэн инстект сууна. Өмнөх туш… бас бна гээд олон юм холилдохоор л та бтгуай нөгөө хүн чинь энэ хэзээ ч анзаараагүй бсан мөртлөө хүүш н.б хартахаар 1 хүйсний хүмүүс мэдэх юм чинь гээд анхаарана, бодох бтугайгаа хийж чадна л даа

  3. Ах says:

    Энэ хүмүүс хайрлах гэж нэртэй өмчлөөд байдгийг огт ойлгодоггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.