Би саяхнаас өөрөөсөө 4 дүү залуутай уулздаг болсон юм. Хөөрхөн зантай, хажууд нь байхад тайван мэдрэмж авдаг. Гэхдээ нэг асуудал байгаад байна. Бид хоёр энгэр зөрүүлэх үед маш хурдан тавьчихсан. Надад асуудал биш ч тэр хүн өөрт нь хэцүү байх шиг байна. Яах уу би хурдан тавьчихлаа гээд л. Бас хэмжээгээ голдог бололтой юм.
Өөрийн натурал хэмжээндээ сэтгэл ханамжтай эр хүн ховор гэдгийг интернетээс уншиж, сонссон болохоор тэрийгээ ч хэллээ. Тэгсэн овоо тайвширлаа. Гэхдээ л сэтгэлийн гүнд нь өөрт тааламжгүй байгаад байгаа нь мэдрэгдэж байна. Эмэгтэй хүнтэй унтах нь тэр хүнд асуудал юм шиг л сэтгээд байна. Шууд эрчүүдийн эмч дээр очоод үзүүлсэн нь дээр биш үү гэж хэлэх хэцүү, өөрөө эр хүн биш болохоор ингэ тэг гэж зөвөлгөө өгөх ч хэцүү юм. Яаж сексээс бүрэн таашаал авдаг болгох вэ?
Бид хоёр хамт байх даа аз жаргалтай байх ёстой гэж боддог. Тэр хүний надад гаргаж байгаа зан, хичээл зүтгэл нь миний хайрыг татдаг. Тийм болохоор би ч гэсэн тэр хүнийг аз жаргалтай байлгахыг хүсч байна. Эсвэл зүгээр зөнд нь орхичих уу? Яах ёстой вэ? Эсвэл би тэр хүний хүсдэг эмэгтэй нь биш юм болов уу? Би өөрөө махлаг эмэгтэй л дээ. Тэр хүн болохоор жижиг охидуудад дуртай гэж сүүлд ярилцах үед хэлж байсан…
1 Comment
Heden nastai zaluu yum boldoo hurdan taviad bga ni ter hunii uuriinh ni asuudal shuu chms bolood hurdan esvel udaan tavina gj barag l bhgui dee. Unen l zuil heley turshlaga yumu esvel jhn chalh muu bj mgdgu sanagdaj bn. Esvel mash medreg bh. Tmes hurdan taviad bj mgdgu gj bdj bn.
Uuriin chine huvid hamtragchtai bolj bga yum bn tmu? Hervee uuruu husch bvl bi taniltsahiig husch bn. Yhv hen ngntei bgag ni oilgolgui yhv gevch shiidegdej blh asuudal bol shiideed yvah bh. Getel ene hurdan tavidag asuudal shiidegdehed jhn hundhen l gj haragdaj bn. Yhv mergejliin hun emnelgees zuvluguu avbal zgr yr ni bol podcast niitlel yriltslagaas medeelel avah blmjtoi.
Bi 2 honogiin umnu hamtragch gsn zahidal bichsen zaluu bnaa. Hervee uuruu husvel ndtai holbogdooroi. Telegram: zaluu69 gsn hayagtai bga.