Эрэгтэй багш нь дүнгээр боогоод байх шиг

Сайн байна уу? Би анх удаа энэ сайтад бичиж байна. Би нэг зүйл дээр та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Манай том охин улсдаа дээгүүрт ордог хувийн сургуульд сураад одоо төгсөх гэж байгаа юм. Манай охин хичээл сургуульдаа ч сайн царай зүс бие хаа сайтай, гэрээс бараг гардаггүй, даруухан охин.

Гэтэл сүүлийн үед хичээл ордог эрэгтэй багш нь дүнгээр боож өвөртөө оруулах гэж элдэв янзаар хавьчаад байх шиг байна. Өчигдөр багш уулзаж хоол идье гээд байна гээд гарч яваад араасаа нэхэл болж дахин дахин дуудуулсаар байж арай гэж гэртээ ирлээ. Зарим багш нар ирээдүйн эх, эхнэр болох өөрийнхөө охин шиг охидуудыг өөрийн нэг шөнийн зугаа болгож буруу зам руу хөтөлж амьдралд нь маш том хар балаг тарьдаг гэдгээ мэддэг болов уу? Одоо яавал дээр вэ?

7 Comments

  1. зочин says:

    нийтлэл бичсэн хүн эмэгтэй ээж нь бололтой… толгой муутай юм уу даа… хүүхдээ хамгаал… хүүхдээ өөрийгөө хамгаалж сурга… Baagii-1 гэх хүний бичсэн зөв байна… энэ хүний бичсэн аргаар явж багшийг нь байранд нь тавь

  2. В says:

    Тэнэг эргүү,архичин,янхан хүүхэн байна даа.Юу хийхээ мэдэхгүй гэхэд бусдаас зөвлөгөө аваач.Цуг хоол идэж байхад нь халуун усаар нүүрийг нь шалзлах хайран боломжоо алджээ.Хүүхдийнхээ ирээдүйг баллах тэнэг юм.

  3. Zaluu says:

    Chi eej n yum bol end yamar atsaa hiigeed bgaan bee? Message zurgyn avaad ochood uulzaad ahiad iim uildel gargaval tsagdaad helne geechdee. Gaj dontond ohinoo shaalgachaad suuld n haramsav.

  4. бөабөабыө says:

    10 жилийн дүн Монголд ер нь огт падлий байхгүй шүү дээ, гадаад уруу сургуульд явахад л нөлөөлдөг юм уу үгүй юм уу бүү мэд, шууд захирал энэ тэр уруу нь ороод тэр багшийг аниач дээ… 10 жилийн асуудлаа ч шийдэж чадахгүй ингэж муу хүмүүсийн шантааж барьцаанд ороод явж байвал цүцү…

  5. baagii-1 says:

    эх аав 2 нь байна уу…. багш сурагчаа хоолонд оръё гэж ганцаарчилж дуудсан бол шууд цагдаад гомдол гаргаач. юугаа хүлээгээд байгаа юм бэ? Шууд тэр багш дээр очоод Цагдаад болон Сургуулийн захиргаанд гомдол гаргах, файсээр бичихээр бэлтгэж байгаагаа хэл дахин охинд элдэв зүйл хийх Дүнгээр боовол шууд ханданам гэж хэлж дарамтла… тэгэх үедээ дууны бичлэг хийж ав…нэг хүнтэй хамт оч…

  6. сайхан says:

    цагдаад өг, насанд хүрээгүй хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд өртүүлэх эрсдэлтэй байдалд оруулсан гээд хуулийн зүйл заалтаар хариуцлага хүлээлгэнэ

  7. Ах says:

    Асууж байна гэдэг бараг хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү? багш сурагчаа хоолонд оръё гэж ганцаарчилж дуудсан бол шууд цагдаад гомдол гаргаач. юугаа хүлээгээд байгаа юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.