Гэнэтийн дур тавилт

Зарим эмэгтэйчүүд хэзээ ч дуугарч чаддаггүй нэг мэдрэмж бий:
“Би хэнтэй ч секс хийгээгүй… Гэтэл би яг л дур тавьсан юм шиг болж орхисон.”

Энэ бол зүгээр ч нэг сэтгэцийн хий юм биш. Шинжлэх ухаан ч, мянга мянган эмэгтэйчүүд ч үүнийг баталсан.

Үүнийг “Спонтан буюу гэнэтийн дур тавилт” гэдэг. Хүний бие зөвхөн бэлгийн хавьтал, эсвэл секс тоглоомоор дамжин сэрдэггүй. Заримдаа өчүүхэн жижиг өдөөлт — бүх биеэр цахилгаан мэт мэдрэмж тараах чадвартай.

  • Ямар тохиолдолд сексгүй дур тавилт болдог вэ?
    Шүршүүрт халуун усны чиглэл онож таарах
    Усан массаж шиг даралттай мэдрэмж үтрээг даган тархах үед.
  • Дугуй унах, морь унах
    Уруул хэсэг болон үтрээний гаднах мэдрэлийн судлууд суудлын даралтаар өдөөгдөх. Зарим эмэгтэй бүр дугуй унах бүртээ дур тавьдаг гэж хэлсэн байдаг.
  • Бөгсөнд таарсан сандал, эсвэл бүс
    Суух бүрт бага зэрэг зөөлөн даралт ирж, тухайн өдрийн сэтгэл санаанаас хамаарч өөр мэдрэмж рүү шилждэг.
  • Йога, агаарын сунгалт, хэвлийг татсан дасгал
    Булчингийн дотоод чангарлаас болж аарцаг, үтрээний булчин хүчтэй агших үед.
  • Гэнэт тод дурсамж буух
    Хэн нэгний инээмсэглэл, толгойгоо гилжийлгэх нь хүртэл түүнийг санагдуулахад сэрэл үүсэх. Бүр нүдийг аних үед бие уусаж байгаа мэт болж болно.
  • Түүнтэй холбоотой үнэртэй цамц өмсөх
    “Тэр үнэрт миний бие реакц өгч эхэлдэг.”
  • Зүүдэн дотор “тэр” ирэх
    Зарим эмэгтэйчүүд огт мэдээгүй ч, өглөө сэрэхдээ “бүрэн сул” болсон, бие чичирсэн мэдрэмжтэй байдаг. Энэ бол “nocturnal orgasm”.
  • Хүйтэн салхи бэлэг эрхтэн рүү үлээх
    Зуны нимгэн даашинзтай явах, эсвэл баншны хормойн завсраар салхи орж ирэх үеийн гэнэтийн “хий мэдрэмж”.

Эмэгтэй хүний таашаал хэзээд бие махбод дээр төдийгүй, тархины таашаал дээр босдог.
“Надад хэн нэгэн хэрэггүй. Миний бие өөрөө мэдэрч чаддаг.” гэдэг хүчирхэг мэдрэмж юм.

1 Comment

  1. guestz says:

    gants udaa uzuuleed uguh egch bnuu tiimch tom bishee
    yaltachgu angiin huuhduud bugd uztsen neg l hotsrood bga yumshig sanagdaad bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.