Эр хүн хайртай хүндээ л сэтгэл гаргадаг гэсэн

Сайн байцгаана уу. Нөхөр хөдөө ажилладаг зун бол бараг байдаггүй. Би 1 настай хүүхдээ хараад гэрт суудаг нөхөртэй нэртэй нөхөргүй юм шиг л байдаг даа одоо ч бараг дасаж дээ.

Нөхөр ажил дээрээ очихоороо бараг холбоо барьдаггүй сүлжээ муу байна, завгүй байна гэдэг эхэндээ уурлаж гомддог байлаа одоо бол нээх тоохоо больчихжээ тэгээд л 2, 3 сар явчихаад ирнэ ирээд бид 2-г нээх тоохгүй тэгэс ингэс гэж байгаад л явна.

Дотно харилцаа бол бүр байхгүй ээ уг нь бид залуу хүмүүс +30. Ийм хүнийг яах ёстой вэ, ярилцаж мэдэхгүй одоо байнга л салдаг юм уу даа гэж л бодож сууна. Эр хүн хайртай хүндээ л сэтгэл гаргадаг гэсэн. Надад хайргүй болсон бололтой, одоо энэ хүнийг явуулсан дээр юм шиг байна…

2 Comments

  1. Зөвлөгөө says:

    Ёстой тэр хүний сэтгэл л мэднэ байхдаа. Гэхдээ чи бас сэтгэлийг нь татах тодорхой үйлдэлүүд хийх хэрэгтэй санагдаж байна.

  2. Tsetseg says:

    Эр хүн хайртай хүндээ л сэтгэл гаргадаг. Би залуудаа нэг залууд сайн болсон юм. Өмнөх найз хүүхнээсээ болсон надад сайн гэж хэлдэг байсан. Би ч итгэсэн гэхдээ л сэтгэл огт гаргадаггүй байсан 3 жил болоход төрсөн өдөрөө хамт тэмдэнлэж байгаагүй Хамтдаа шоудахад надтай секс хийчихээд тэгээд л яваад өгнө. Би найз нөхөд ах дүү нартаа миний найз залуу гээд танилцуулчихсан Тэр намайг огт танилцуулж байгаагүй. Сүүлд мэдсэн эхнэр хүүхэдтэй тэрийгээ надаас нуусан байсан 3 жил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.