Би тоглоомонд донтсон

Сайн байцгаана уу. Би эгэл нэгэн сайхан амьдралтай залуу байна. Анх ажилд ороод хэрэндээ л сайхан амьдрал мөрөөдөн амьдарч билээ. Түүндээ ч хүрсэн өнөөдөр 2025 он надад дутагдах зүйл юу ч алга.

Гэхдээ би 2020 оноос мөрийтэй тоглоод 5 жил болсон байна. Энэ хугацаанд алдсан мөнгөө бодоход 1 байрны мөнгөнд хүрчээ. Өнөөдөр ч бас асуудалтай л байна. Би бага багаар алдсаар ихээр алдах болгонд аргалж явсаар өдий хүрсэн байна. Одоо тоглохоо болиод 1 сар болсон байна. Энэ хугацаанд мөрийтэй тоглоом надад өдөр тутмийн найз шиг хажууд байжээ.

Гол ухагдахуун нь мөнгө олох 100k*2x 200x2x 400×2 800×2 = 1,600,000 4-хөн бооцоо тавихад ингээл өсгөх мэт . Одоо бодоод байхад үнэхээр залхаж байна. Сүүлдээ мөнгө тавиад алдах нь үнэн дээ гээд болих мэдрэмжээ дагасан. Өдөр бүр 100k гэхээр маш их мөнгө алдаж байж сүүлдээ зээлийн апп дууссан. Олоод л алдаад л. Эцэст нь алдаж дуусах нь цаг хугацааны асуудал юм байна. Та нартаа захин хэлэхэд энэ зүйлд битгий орооцолдоорой…

1 Comment

  1. Zaluu says:

    100к г шууд 1,6 сая болгоно гэж яаж итгэдэг байнаа хахаха. Би өөрөө IT мэргэжилтэйлдээ. Манай сүүлийн үеийн залуус үнэхээр тэнэг юмуу эсвэл донтолт нь тэнэг болгоод байдымуу. Маш амархан алгоритм явж байгаашд цаанаа. Нийт тоглож байгаа мөнгө тэр апп ыг ажиллуулж байгаа тал хэзээч алдагдал хүлээхгүй, тоглож байгаа тал буюу хэрэглэгчдийн 10-25 хувь нь олоод бусад нь алдана. 10-25% н боломж дээр хамаг юмаа тавиад тоглоод байхаар хоосрохоос яахавдээ. Бүр 50% шанс байлаач урт хугацаандаа бүх юмаа алдах магадлал 100%. Чи 100к р төглөөд азаар 1,6сая болголоо гэхэд 1,6 саяараа ганц тоголход л бүхнээ алдах магадлал 50%. Японд пачинко гээд мөнгө хождог тоглоомын газрууд байдаг. 100 д машин байлаа гэхэд тухай өдөрт хожих боломжтой тохиргоог 20-30 машинд тохируулаад бусдыг нь алдахаар тохируулна. Өдөр болгон машин болгоны тохиргоог солиод явчихна. Казино мөн адил рулетийг хар цагаан гэж ялгаад дахид 1 нүдийг аль нь ч биш гэж үзээд тэр нүд нь казино ялах магадлалыг 50+% болгочихдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.