Гунигт түүх

Сайн байцгаана уу? Одооноос 20-иод жилийн өмнө юм даа уул уурхайн компаниуд одоонийх шиг ингэж хүчээ аваагүй байхад Солонгосын виз нь гардаггүй азгүй би гэж эр эхнэрээ Со руу үдэж өгчихөөд уул уурхайн компанид ажилд орлоо. Хоёр хүүхдээ аав ээж дээрээ орхиод л 56 хоног яваад 14 хоног амардаг байлаа. Цалин ч гайгүй би ч хичээгээд. Эхнэрээс сураг ажиг гарч утсаар ярина, сохор зоос ч ирээгүй. Очоод эзэндээ муруйлаад л гэнэ, бие өвдөөд л гэнэ. Тэгсэн мөртлөө ирэхгүй.

Тэр үед ямар фэйс энэ тэр байсан биш утсаа л хүлээж суудаг байлаа. Тэгсээр байгаад нэг өдөр хадам эгч ирээд цаад эхнэр чинь гадаад хүнтэй суугаад жирэмсэн болсон. Та 2 ямар баталгаа энэ тэр байх биш. Миний дүү залуу хүн амьдралаа бод. Харин манай нөхөр танай хүүхдүүдийг авахгүй гэж дургуйцээд байна. Эцэг нь юм байна чи өөрөө ав гэнэ ээ. Нүд харанхуйлаад л явсан. Ухаан ороод хүнээс далд баахан уйллаа. Орой нь унтаж байгаа 2 охиноо хараад зүтгэхээс өөр аргагүй гэдгээ ойлголоо. Маргаашнаас нь эхлээд л эм сүвтэй болгонтой явалдсан шалиг эр боллоо.

Харин архинд донтсонгүй бүр тамхийг ч хаялаа. Компаниас шагнасан байрыг өөрөө худалдаж авсан маягаар ярьж өөрийгөө гайгүй мөнгөлөг гэдгээ харуулах гээд л. Их солиорлоо. Харин хүүхдүүд минь л миний амь байлаа. Бусад нь бол зуурдынх. Би одоо ч эхнэргүй. Харин хуучин эхнэр хүүхэдтэйгээ Монголдоо ирсэн. Ерөөсөө бас хараар амьдарч байсан гадны хүнтэй давхиад хүүхэд олчихсон л юм билээ. Нөгөө эр нь баригдаад нутаг явсан. Тэгээд л бор хүүхэд тэврээд үлдсэн. Яасан ч бодлогогүй юм дээ. Одоо аав ээж хүүтэйгээ цуг амьдарч байгаа. Эргэж нийлэхгүй гэдгээ би хатуу
хэлсэн. Хүүхдүүд том болж тусдаа гарцгаасан. Санаа зовох юм гайгүй л байна.

Гэхдээ тэр нэг хүний гайгаар би өнөөдөр хуучин байранд гиүрээд ганцаар аягахан хоол хийгээд зогсож байна. Хүүхдүүд ирэхэд л арвин хоол цай болно. Энэ амьдралд ч дасчээ. Хуучин эхнэрийн тухай дотно дулаан дурсамж ч одоо ой тойнд алга. Эргэж харалгүй нисэхийн шалганаар гараад явсан л нүдэнд харагддаг юм. Гунигтай л дурсамж юм даа. За за нууцханаа дуудаж өнөөдөр жаргаж сэтгэлээ сэргээе…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *