11 жилийн дараа эхлүүлж буй шинэ амьдрал юм лдаа. Зөвөлгөө авах гэсэн юм айлын ганц охин болохоор ярьж хэлэлцэх асуух хүн байдаггүй ээ. Охиныхоо аавтай 6 жил амьдарсаны эцэст ар дагзаараа тавиулж шоконд орж салж байлаа, олон жил ганцаараа явсаан. Харин одоо нэг залуутай танилцаад хамт амьдарч байгаа юм, охинд минь ч сайн охин маань ч сайхан хүлээж авсан.
Учир юу бэ гэхээр би одоо хамт амьдарч байгаа залуугаасаа надад хайртайг мэдэрдэг зөвхөн намайг сонгоод сонголтоо хийгээд хамт байгааг нь ч мэддэг. Урьд нь охиныхоо аавд араараа тавиулаад трауматай болсныг ойлгоод үргэлж л хайртай шүү гэдгээ хэлдэг. Таг нойрмог унтаж байх даа хүртэл миний нэрийг дуудаад хайртай шүү гэж хэлнэ. Шөнө эргэж хөрвөөхдөө хүртэл өндийж ирээд үнсчихээд унтчихдаг өглөө нь тэрийгээ санахгүй үргэлж л миний сайхан хайр шүү чи минь мундаг шүү гэдгээ гэнэт гэнэт л хэлнэ хэлэхгүй өнгөрсөн өдөр бараг л цөөхөн.
Анх танилцхад хэн хэн нь ганц бие л байсан учраас татаастай түлхээстэй хүүхэн ганц нэг байсныг нь би мэднэ нэг нэгээрээ гарч ирээл блоклуулаал блоклуулаал одоо бол бүр юу ч байхгүй гэдгийг нь ч би мэдээд л байгаа юм. Үзэж хардаг хүн дээр ч очиж асуусан хүссэн хариултаа ч сонссон. Сэтгэл хувирсан уравсан зүйл огт алгаа л гэдэг. Гэхдээ би өөрийн мэдэлгүй хар төрөөд байх юм. Ээлжийн ажилд явдаг юм л даа ажлаа тараад бичихгүй болохоор нь эсүүл хэсэг таг болчихоор нь өөрийн мэдэлгүй л хүүхэн эргүүлээд яваа юм шиг санагдаад л хамаатан садантайгаа гадуур юм хум цуглуулаад явж байхад нь юмаа цуглуулж дуусчихаад надад хэлэхгүй өөр газар явжаагаа юм биш байгаадаа гээл…
Энэ яг өвчин байх аа яаж энийгээ болиулах бэ, өөрийгөө ч асар стрессдүүлж нөгөө хүнээ ч шантраах нь байна. Болохгүй шдээ боль итгэ гэж өөртөө зөндөө хэлсэн гэхдээ л муухай юм бодогдож шаналаастай. Аргагүй биз дээ охины аав миний анхны бүх зүйл байсан эрэгтэй эмэгтэй 2 хүн бие биедээ хайртай болоод л секс хийсэн л бол тэгээд л эхнэр нөхөр болох ёстой гэдэг ойлголттой тэр битгий хэл эрэгтэй хүн эхнэрээсээ өөр хүнтэй унтаж болдог эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүнтэй унтаж болдог гэдгийг ч мэддэггүй тийм л гэнэн жоохон байх даа аймаар муухай зүйл харсан болохоор яг тэр үед чих шуугиад ямар ч орон зайн мэдрэмжгүй болоод толгой эргээд аймаар шоконд орж билээ.
Одоо ч тэр мэдрэмжийг санадаг болохоор тийм аймаар юм үзсэн болохоор гээд л өөрийгөө өмөөрхийн. Яамаар ч юм бэ дээ яах ёстойн бол? Уг нь ч одоо хамт амьдарч байгаа залуу маань миний өөдөөс чангахан ч дуугарч үзээгүй намайг уурлуулж гомдоогоод яах уу гээд л аль болох л миний шийдвэрээр байдаг. Би үнэхээр буруу зүйл дээр бух шиг зөрөөд байвал учирлаж тайлбарлаж зөөллөж байгаад бурууг маань ойлгуулдаг. Ийм хүний аашийг эвдчихвий гэж айх юм бас өөрөө ийм заваан босоо ороолон шиг ааштай үлдчихвий ч гэж бодох юм…