Ийм юманд гарц гаргалгаа гэж байх болов уу?

Сайн байцгаана уу? Би 40 гаран настай хамгийн гол нь анги буюу ижил хүйстэн эрэгтэй юм аа. Хүнтэй огт суугаагүй, үр хүүхэдтэй болъё гэж бодож явсаар өдийг хүрлээ. Ажил, ойр хавийн таньдаг хүмүүсийн хоорондох хов жив, дээрэлхэлт зэргийг тэвчиж л амьдарч байна. Мөн шинээр танилцсан хүмүүст эхнэр хүүхэдтэй гэж хэлээд дараа нь үнэн нь баригдах вий гэсэн айдас бол байнга байна.

Хэвийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйтэй ханилж сууна гэвэл харилцан бие биеэ зовоосон болох гээд байна. Иймд бие биеэ ойлгох лесби бүсгүйтэй танилцаж харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран амьдрах хүсэлтэй гэх үү дээ. Үр хүүхэд нь гараад ирвэл хайр ундраад л бие биедээ эвлэгхэн гол нь үрсийнхээ төлөө амьдарч болох байх гэж бодох юм. 30 орчим насны, бонусгүй, бие биеэ ойлгож болох бүсгүйг хайж байна. Бүр болохгүй бол нэг жаахан хүүхэдтэй байсан ч яахав дээ.

Ер нь ийм юманд гаргалгаа гэж байна уу? Чин сэтгэлийн зөвлөгөө хайж байна. Би уг нь өөрийгээ хүний хувьд муу хүн гэж боддоггүй. Гэхдээ хэрвээ чи ижил хүйстэн бол автоматаар хулгайчаас дор үзэгдэх юм. Сэтгэлийн шаналгаагаа яаж багасгамаар ч юм бэ дээ? Цаг хугацаа ч явсаар л байна…

8 Comments

  1. Захианы эзэн says:

    Төрөлхийн л гэж боддог..Сайн анзаарсан хүнд үь ялиг эмэгтэйлэг шинж ажиглагдаж болно..Гэхдээ илүү эмэгтэйлэг хэвийн чиг баримжаатай хүмүүс зөндөө байхийн..

  2. zochin says:

    юу сайхан дур сайхан л байхда, одоо тэгээд дотор нь өөр юм хүсээд байгаа бол болдоггүй л байх л да, ер нь би яагаад ийм болчиховоо гэж бодсон л байх да тэ? ер нь яагаад ийм болчив гэж бодож байна? тэхдээ яахав бас зөв бодолтой залуу байна хүний амьдрал бас үрчмээргүй байна гэдэг нь зөв шдэ, нөгөө бүсгүй нь миний залуу л гэж бодно нөгөөх нь гомо байвал хэцүү лдэ, Хүүхэд үрчлээд авбал зүгээр бишүү? энэ талаар бодсон уу?

    • Захианы эзэн says:

      Төрөлхийн л гэж боддог.. Гаднаасаа бол огт мэдэгдэхгүй ..Сайн анзаарсан хүнд үл ялиг эмэгтэй шинжүүд ажиглагдаж болно..Гэхдээ илүү эмэгтэй шинжтэй хэвийн чиг баримжаатай хүмүүс зөндөө л байхийн..

    • Захианы эзэн says:

      Төрөлхийн л гэж боддог..Сайн анзаарсан хүнд үь ялиг эмэгтэйлэг шинж ажиглагдаж болно..Гэхдээ илүү эмэгтэйлэг хэвийн чиг баримжаатай хүмүүс зөндөө байхийн..

  3. Uni says:

    Бисексуал гэр бүлтэй хүнтэй дотно танилцана.Харилцах хаягаа үлдээнэ үү.

    • Захианы эзэн says:

      Төрөлхийн л гэж боддог..Сайн анзаарсан хүнд үь ялиг эмэгтэйлэг шинж ажиглагдаж болно..Гэхдээ илүү эмэгтэйлэг хэвийн чиг баримжаатай хүмүүс зөндөө байхийн..

  4. Юни says:

    Бисексуал гэр бүлтэй хүнтэй дотно танилцана.Харилцах хаягаа үлдээнэ үү.

  5. turuu says:

    Chi tuguldur mun uu? baga toirgiin MUIS ediin zasag 2007 ond tugssun?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.