Сексийн дур хүслийг хулгайлдаг өдөр тутмын зуршлууд

Хүмүүс ихэвчлэн “дур хүсэл багассан нь насных” гэж боддог. Гэтэл үнэндээ бидний өдөр тутмын жижиг зуршлууд л хүсэл таашаалыг хамгийн ихээр хулгайлдаг юм байна. Судалгаагаар хосуудын 60–70% нь ийм шалтгаанаас болж бэлгийн амьдралд асуудалтай тулгардаг.

  1. Унтахаасаа өмнө утсаа оролдох
    Цахилгаан дэлгэцийн гэрэл мелатонин бууруулж, тестостерон ялгарал сааруулдаг. Өөрөөр хэлбэл “скролл” хийсээр сэрэл унтраадаг.
  2. Дасгал хөдөлгөөнгүй байх
    Хөдөлгөөнгүй амьдрал нь цусны эргэлт муутгаж, бэлгийн сэрлийг бууруулна. Өдөрт 20–30 минут алхахад л дур хүслийг сэргээдэг.
  3. Хэт их стресс
    Кортизол даавар байнга өндөр байвал биеийн бүх “хүсэл тэмүүлэл” унтрахад хүрдэг.
  4. Архи, тамхи хэтрүүлэх
    Түр зуур сэргээж байгаа мэт боловч урт хугацаанд судсыг нарийсгаж, бэлгийн сулралын гол шалтгаан болдог.
  5. Хооллолтын буруу зуршил
    Илүүдэл сахар, түргэн хоол дааврын тэнцвэрийг алдагдуулж, сэрэл бууруулдаг. Харин самар, жимс, навчит ногоо эсрэгээрээ тачаалын “шатахуун” болдог.
  6. Харилцаандаа нээлтгүй байх
    Таашаал буурахын хамгийн том дайсан нь “ямар ч яриа байхгүй” байдал. Сэтгэлээ хуваалцахгүй бол ор хөнжлийн амьдрал нэг л “амтгүй” болчихдог.

Хэрэв дээрх зуршлуудаас та өөрийгөө олсон бол санаа зоволтгүй. Бага багаар өөрчилж чадвал хүсэл эрч хүч чинь эргэж ирдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.