Хайртай байлаа гээд түүний төлөө би тэвчих ёстой юу?

За байз! Хаанаас эхлэх вэ? Амьдрал үнэхээр санасанаар болдоггүй гэж мэддэг мөртлөө үргэлж өөрийгөө шархлуулж явдаг хүн байна. Саяхандаа өнгөрсөн 3 сард нэг залуутай танилцаад, нээх удаагүй дээ тэр луйвар хийсэн хэргээр асуудалд орчихсон. Эр хүн юм даа алдаж болно доо гээд өнөөдөрийг хүртэл тэвчиж түүний төлөө чадах бүхнээ л хийлээ, тоочвол их л байна.

Гол нь юу вэ гэвэл түүний ээж надад маш дургүй ээ, энэ том асуудлыг нь хүртэл тэсч тэвчиж ойлгож ирлээ. Гэтэл хамгийн аймаар нь намайг хүн байна ч гэж бодохгүй маргааш ямар уулзаад дуусах харилцаа ч биш. Би бүтэн амьдрал гэж боддог гэрлэлтээ хүртэл түүнд итгэж батлууллаа амьдралын бүхий л зүйл нь ээжээс нь уяатай, түүнийг орхиод хол бай гэж биш бие дааж амьдарцгаая гэсний төлөө би энэ гэрлэлтээ цуцлуулахад хүрлээ. Ээжээсээ холдож чадахгүй гэсэн хамгийн муухай гомдож байгаа зүйл нь ингэж их үл ойшоож, ялгаж харьцаж байгаа үйлдэлтэй нь би өдөр бүр эвлэрээд амьдарна гэж байх уу?

Зүгээр л тэвчишгүй энэ хүмүүсийн төлөө сэтгэлээ сэмлүүлээд дуусах мэт л санагдаж байна. Тэр асуудалд орсных нь төлөө би өдөр шөнөгүй түүний араас явсан чадахаа хүртэл хичээж байсан болохоор үнэхээр их гомдож байна. Хэн ч үнэлдэггүй хэн ч хүндэлдэггүй энэ байдалд би муу хүн гэж үү? Цаашдын амьдралаа бодохоос ч аймаар, өдөр бүр амьдралд оролцож энэ муухай ялгавартай байдлыг би өдөр бүр тэвчих ёстой юу? Дурдаад байвал маш их шууд шударгаар та надад дургүй юу? гэж асуухад би чамтай ярих боломж алга гээд утсаа тасдах жишээний, хайртай байлаа гээд түүний төлөө би тэвчих ёстой юу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.