Хайр халамж хүсээд байгааг ааштай, байнга уурладаг гэж хүлээж авч залхаад байгаа бол яах уу?

Найз залуу гэртээ ихэнхи үед утсаа оролдоно янз бүрийн рийл үзнэ, стрийм үзнэ, өөр өрөөнд хэдэн ч цаг хамаагүй суучихна. Харин би хүүхэддээ хоолыг нь хийж өгөөд буцаагаад цэгцэлж цэвэрлээд, хүүхдүүд байхгүй байх үед би ч бас өөр өрөө рүү явчихдаг.

Урьд нь энэ талаар олон олон удаа хэлж ярилцаж одоо засна гээд би бүр саллаа гээд явж ч үзсэн. Сүүлдээ би ч хэлэхийг хүсэхгүй болоод өөрөө өөр өрөө рүү явчихдаг болсон. Хааяаа би хэтэрхий хувийн орон зайд нь халдаад байгаа ч юм билүү гэж бодно, гэр орондоо өөрийхөөрөө тайван байгаасай гэж хүсдэг.

Гэхдээ яалтчгүй тоохгүй үл тоомсорлоод байгаа юм шиг өнгө аяс мэдрэгдээд эхлэхээр л өөрийн эрхгүй бухимдаад уцаартай болчих юм аа. Хамтдаа л байгаа юм чинь хамтдаа л юм аа хийгээд хамтдаа л байхыг хүсэх юм. 2 өрөөнд хий дэмий өнгөрөөж байгаа цаг хугацаа надад хайран санагдаж би зүгээр л хүн биш сүг сүүдэр ч юм шиг санагддаг.

Үүнээс болж манай нөгөөх ч стрессдээд тайван байж чадахгүй байна, намайг хүндэлсэнгүй хүссэн үедээ явдаг гэх мэтээс болж дахиад л үл ойлголцож болих дээрээ тулав. Жижиг асуудал мэт сонсогдож байгаа ч өдөр бүр цаг минут бүр тулгарч байгаа учраас тийм ч амаргүй байна. Ярилцах ч хүсэлгүй болсон 2-уулаа. Энэ тухай хэтэрхий их ярьсаар байгаад. Хоорондоо тохирохгүй байна аа л гэсэн үг байх даа. Иймэрхүү асуудалтай айл хосууд байна уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.