Би нөхөртэйгээ танилцаж суугаад 13 жил болж хөөрхөн хүүхдүүдийн аав ээж болсон. Энэ хугацаанд нөхөр маань намайг хуурч өөр хүнтэй явалдаж тэрийгээ бүр жирэмсэн болгож авахуулж байсан, тухайн үедээ мэдээд сална сарина гээд бөөн юм болж байсан ч хүүхдүүддээ бодоод салаагүй уучилж амьдарсан.
3 сарын өмнөөс хүнтэй чаталж байгаа нь баригдаад бас л уучлалт нтр гуйж байгаа л тухайн үедээ уурлаж байгаад л өнгөрсөн. Би өөрөө их тайван хүн л дээ уурлаад байдаггүй нэг итгэсэн хүндээ бол маш их итгэдэг тэгээд ч нөхөртэй байнга итгэдэг байх.
Уржигдар утас нь авч ярих гэж байгаад бас хүнтэй чаталж байгааг нь мэдлээ. Би эхнэртэйгээ цуг явж байна битгий чат бичээрэй гээд биччихсэн байсан нэг хүүхэнлүү тэрийг хараад пал гээд л явчихсан. Тэгээд цуг өдөржингөө явж байгаад хальтхан салаад би машинд хүлээж байх хооронд нөгөө хүүхэн рүү видео калл хийчихсэн нөгөөдөх тэгэхдээ аваагүй тэгэхдээ ок гэчихсэн байсан. Яг юу гэж бичсэнийг бол хараагүй чатаа устгасан байсан.
Энийг яаж мэдсийн гэхээр миний утсан дээр чат нь асаалттай хадгалсан байдгийг санаад орж харсан юм л даа. Би энэ тухай юу ч хэлээгүй л байгаа өөрт нь хэлж ярилцах уу? Хэлэхгүй эсвэл ажиглах уу? Яах ёстой юм болоо?
Өөр хүнтэй чаталж байгаа гэж бодохоор өөртөө хүргэмээргүй хүрэхээр ой гутаад байх юм. Одоо бол залхаж байна үнэнийг хэлэхэд. Яавал дээр юм болоо хүүхдүүдээ бодоод л гээд амьдраад уучлаад байхаар энэ хүний хувьд би энэ цэнэгүй болоод байх шиг байх юм. Уул нь бол надтай харьцаж ноолох зэргийг бол байнга л хийдэг мөртлөө өөр хүн рүү тэгсэн гэж бодохоор л хэцүү байх юм, ээжүүд минь зөвлөөч…