Энд гарц гаргалгаа байна уу ээжүүд ээ?

Нөхөртөйгөө гэр бүл болоод 11 жил болж байна 3 хүүхэдтэй. Нөхрийн зан чанар характер байгаа байдал ерөөсөө таалагддаггүй салъя гэхээр ерөөсөө явж өгдөггүй. Надад таалагддаггүй зан чанар гэвэл огцом ууртай бүх юмыг сөргөөр хардаг гэр бүлээрээ хэл ам ихтэй өөрөө ч эр хүн байж хэл ам ихтэй стресс ихтэй хүний хажууд удаан байхаар яг адилхан огцом ууртай өөрийгөө барьж чадахгүй болж эхэлж байна.

Ер нь анхнаасаа уудаг байсан одоо бүр архины хамааралтай долоо хоногт заавал 2 өдөр ууж 1 өдөр шартдаг. Авах тал гэвэл хүүхдүүддээ болон гэртээ өдрийн 2 хоол хийх гэрээ цэвэрлэх зэрэг ажлууд хийдэг гадаадад хэдэн жил ажиллаж байгаад ирсэн болохоор одоохондоо монголдоо ажил хийх учраа олохгүй байгаа уух тоолонд нь би салмаар байгаагаа хүүхдүүдээ архины хамааралд өсгөмөөргүй байгаагаа, хүүхдүүддээ хариуцлагагүй зангаа үлгэрлэж байна гэж байнга хэлдэг ч ямар ч үр дүнгүй л яриа болж өнгөрдөг.

Эвлэрүүлэн зуучлахаар ороод гарсан байгаа одоо шүүхэд өгөх дутуу байгаа, шүүхэд өгөх гэхээр бага маань арай жоохондоод хүү болохоор том болоод сургуульд аавгүй хүүхэд энэ тэр гэж ад шоо үзэх болов уу, 3 хүүхэд аавгүй өслөө гэж сэтгэлдээ сэвтэй үлдэх вий гэж бодоод яг баттай шийдэж чаддаггүй ээ. Шүүхээр салаад тэтгэмж тогтоолоо гэхэд тэр хүн өгөөд явах нь юу л бол ер нь ажилгүй талдаа хүн 3 хүүхэд чирээд явахад хүнд байдаг болов уу гэх мэт хэцүү асуудлууд байна. Гэхдээ цуг байхад үнэхээр стрестэй сэтгэл амар амьдармаар санагдах юм.

7 хоног бүр яг архины хэрүүл дунд энэ хүнд гэрт гэр цэвэрлэх өдрийн 2 хоол хийх ийш тийшээ гэрийн хэрэгцээт зүйлд явах л үүрэг байдаг. Миний хувьд бага сартай хүүхдээ харах гэрийн санхүүгээ авч явах ба бүх орлогоо олох үүрэг байдаг, санхүү мөнгөний хувьд дутагдах гачигдах зүйлгүй. Ер нь засарна гэсэн юм бол байхгүй шүүхдээд нэг мөсөн дуусгах уу гэхээр 5уулаа л салалт мэдрэгдэнэ гол нь хүүхдээ саналаа энэ тэр гэж орж гарч явж байгаад шүүхэд салсан л гэсэн нэртэй гэрт орж ирээд суучих байх гэсэн айдас байгаад байдаг. За амьдарлаа авч үлдэе гэхээр архины хамаарал бол нэг л биш ээ энд гарц гаргалгаа байна уу ээжүүдээ? Ажил олж хий гэж зөндөө хэлсэн ч одоохондоо гэрт хэрэгцээ болоод байгаа болохоор хийдэггүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.