Dи одоо 29 настай олон хөөрхөн үрсийн ээж. Би багадаа аав ээжгүй өссөөн ээж минь 6 настай байхад өөр хүн дагаж намайг аав, эмээд минь үлдээгээд явсан. Намайг 5-р ангид ороход аав минь мөн л өөр хүнтэй сууж намайг тоохоо байсан. Тэгсэн ч би шантарч гутарж үзээгүй аав ээжгүй хэрнээ аав ээжийн эрх охин шиг ангийхандаа харагдахыг хүсэж эмээгийнхээ хайр халамжаар дутаагүй том болсон.
1-р курст байх даа дээд курсынхээ ахтай танилцаж хамт байр түрээсэлж хоолтой хоолгүй хонож хөөрхөн хүүтэй болсон. Амьдралыг тэгээс нь ихэлж Баянхонгор аймагт хашаа байшинтай болж нөхрөө дагаад нутагт ирж хурим найраа хийж одоо л амьдрал сайхан болж байна гэж бодтол зүрх минь хутгаар шийчүүлэх шиг л болсон.
Нөхрийн минь өөр хүүхэн лүү ядарч байна уу, амаралтанд явах уу гэж өөр хүүхэн лүү бичсэн чат бас дахиад өөр охин луу мм дада гэж эрхлүүлж бичсэн чат намайг өнөөдөр хэн ч биш юм шиг мэдрэмжийг надад өглөө. 10 жилийн турш энэ амьдралыг босгох гээд хамтдаа зүтгэж 3 сайхан үрийн ээж аав болчоод юу дутлаа гэж ийм юм хийж байгаа юм болоо? Би гэдэг хүн үйлдвэрийн туслахаас авахуулаад үйлдвэрийн дарга болтлоо нойр хоолгүй зүтгэж олсон бүх мөнгөө өөртөө нэг ч хадгалахгүй амьдралдаа зориулсан, үнэндээ одоо яах ёстой вэ гэдгээ үнэндээ ойлгохгүй байна надад зөвлөөч…
1 Comment
Дөнгөж 29 настай 3 хүүхэдтэй болчихсон бол хүртэх ёстойгоо хүртээд, туулах амьдралаа туулаад явж байгаан байна. Миний таньдаг, мэддэг охидууд бүгд энэ насандаа өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч, аялж зугаалж, ажиллаж, санхүүгийн хуримтлал үүсгэж 30 гараад гэрлэх төлөвлөгөөтэй явдаг.