Хүнээс авлагатай байх ч бас амаргүй шүү…

Авлагатай эмэгтэй рүүгээ мөнгөө нэхэх санаатай зөндөө залгаад утсаа авсангүй. Нөхрийг нь гэртээ байхгүйг мэдэж байсан болохоор түүнд мессеж бичив.

“Сайн уу, Туяа? Би өр авлаганы тухай энэ удаад яримааргүй байна. Харин нэг болсон явдлыг чамд хэлэхгүй бол болохгүй нь. Өнөөдөр манай энүүхэнд нэг хөгийн юм болдог юм байна. Хоёр охин зодолдоод нөхрийг чинь булаацалдах шиг л болсон. Танай нөхөр ч тэнд өөрөө байсан. Бодоход чамд бол байгаагүй л гэж хэлэх байх. Нэг нь арай гэж зугтаж гараад нөхрийн чинь машинд суугаад арилж өгдөг байгаа…”

Утсаа тавив уу,үгүй юу тасралтгүй утас дуугараад болохоо байв. Лав хориод удаа залгасан байх. Эцэст нь тэр мессеж бичиж байна. “Тэд яг хаана зодолдов? Охидыг нь таних уу? Тэр хоёр хаашаа явав? Би угаасаа сална, ер нь ч сална гэж бодож байсан, чамайг хэлсэн гэж хэлэхгүй, зүгээр л надад хэлчих…” Би хариу бичихгүй байгаад л байв. Хэсэг залгаснаа тэр дахиад мессеж бичив.

“Нөгөө мөнгийг чинь одоо өгье, гол нь чи тэр хүмүүсийг л надад хэлээд аль. Хаана уулзах вэ?” Би хариу бичив. “Утсаар шилжүүлчих. Мөнгөө дансанд оронгуут танай гэрийн тэнд байдаг шатахуун түгээгүүрийн газраас чамайг аваад болсон явдлыг замдаа ярьж өгье.” Хоёр минутын дотор мөнгө шилжиж ирсэн байв. “Баярлалаа” Ийм товчхон мсж биччихээд санаа амарч утсаа унтраав. Хүнээс авлагатай байх ч бас амаргүй шүү…

1 Comment

  1. Сайхан санаа says:

    Санадаг л санаа байна кк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.