Эмэгтэй хүмүүсийн хамгийн том алдаа нь эрэгтэй хүнийг эмэгтэй хүн шиг, өөр шигээ байлгах гээд байдаг. Намайг ойлго хайрла халамжил гээд л, гэхдээ эрэгтэй хүнд байгалиасаа тийм өгөгдөл байхгүй, яахав эм гормон давамгайлсан эрчүүд чадаж магадгүй.
Жинхэнэ эр хүн дуу цөөн, алсын хараатай, зөвхөн дотроо бүгдийг эрэгцүүлж, бодож явдаг юм. Харин эсэргээрээ хүүхнүүд өөрсдөө эрэгтэй хүнийг ойлгож эрэгтэй хүн ямар байдаг юм, юу бодож явдаг юм, байгалиасаа ямар зан араншинтай гэдгийг нь мэдэхийг, ойлгохыг ч хүсдэггүй. Яг энэ дээр л ухааны богино, үсний урт нь яригдаад байгаа юм.
Бас манайд ч гэлтгүй дэлхий даяар маш буруу феминизм явагдаад, эмэгтэйчүүд хүүхдээ аваад салах нь эрх чөлөөгөө эдэлж буй хэвийн үзэгдэл мэт болж байна. Энэ цаашлаад эр гормоныг бүр мөсөн устгаж, mom’s boys буюу ээжтэйгээ өссөн, ямар ч хариуцлага, алсын хараа, үр дагавар тооцох чадваргүй, өнөөдрөөрөө амьдардаг боовтой ч тархи нь ажилладаггүй эр хүйстнүүдийн эрин үе эхлэхэд гол суурь нь болж байна.