Одоо би өөрөөсөө айж байна

Би нөхөртэйгөө танилцаад 9 жил болж байна. Бид 10 сарын өмнө хөөрхөн үртэй болсон. Гэхдээ миний муухай аашнаас болж би хүүхдээ хохироосон муу ээж болчихоод л байж байна.

Учир юу вэ гэвэл би нөхрөө ууж байгааг нь мэдэх л юм бол өөрийн эрхгүй уур хүрч араас нь залгаж хэрүүл өддөг. Өөрийгөө буруу зүйл хийгээд байгааг мэдсээр байж өөрийгөө захирч чаддаггүй. Сүүлдээ бараг өөрийгөө сэтгэцийн өвчтэй байх л гэж бодож байна. Битгий уу бага уу гээд хэлээд байвал болих байх гэж боддог байсан харин эсэргээрээ намайг тэгэх тусам улам цаашаа явмаар байдаг гэсэн. Би уух болгонд нь ингэсээр байгаад тэр хүнийг залхаачихсан. Аргагүй биз дээ хэн тэсэхэв. Төрсний дараа харин энэ асуудал дээр ахин нэг зүйл нэмэгдсэн. Тэр нь хардалт. Тэр хүн намайг хэд хэдэн удаа хуурч байсныг нь би жирэмсэн болохоосоо өмнө мэдсэн юм. Тэр үедээ би өөрөө л салж чадаагүй тэнэг. Яг тэр үед хадам ээж бурхан болоод /үүнээс 1 жилийн өмнө хадам аав бурхан болсон/ хэцүү байхад нь би хүртэл явчихвал яах билээ гэж өөрийгөө л хуурч сайн хүн болсон байх.

Тэгээд уучилсан байж тэр асуудлыг бүр мөсөн тавиад явуулчихаж чадахгүй сүүлийн үед үе үе сөхөөд байсан юм. Нөхөр маань бүтэнсайн өдөр л амардаг юм. Тэгээд хагассайн өдөр болгон ажлаа тараад ууна. Уухаараа заримдаа ирж хонохгүй, заримдаа үүрээр ирдэг. Хэд хоногийн өмнө бид маргалдаад тэр үед надад хэлсэн зүйлээс л би өөрийгөө ямар байсныг ойлголоо. Би хүүхэдтэйгээ өглөө 11, 12 хүртэл унтдаг. Гэртээ санаж бодох юмгүй хэвтэж байж ганц хүүхэд гаргаснаа хүний хийгээгүй юм хийчихсэн юм шиг их юманд бодоод өдөржингөө юу ч хийхгүй унтаад арчаагүй царайлж залхуураад байж байдаг байж түүнийг байнга мөрдөж тагнаж, элдэв бусаар харааж хүнд хэцүү ажлын стресс дээр нэмж зовоосоор уух сэдэл өгдөг байж.

Би айлын сайхан хүүг ямар их хэмэлж зовоосон юм бэ. Өөрийгөө би гэрээсээ ч гарч чадахгүй тухтай 00 ч орж чадахгүй байна, чамайг нэг удаа ч шөнө босгохгүй, хүүхдээ ав гэж шаардахгүй, ийм тийм юм авмаар байна, ийшээ тийшээ авмаар байна гэж зовоогоогүй байхад жоохон цаг гаргаад өгөөч гээд гуйгаад байхад тоосонгүй гэж өөрийгөө өмөөрдөг байж. Одоо би өөрөөсөө айж байна. Би хүүхдээ зөв хүн болгож өсгөж чадах хүн мөн үү гэж. Би хүний хань, эхнэр хүн болох болоогүй гэдгээ эрт мэдсэн бол айлын хүүг ч өөрийнхөө хүүхдийг ч ингэж зовлонд унагаахыг хүсээгүй…

7 Comments

  1. Uuganaa says:

    Mundag l bn shdeee bi chmr baharhaj bnaa. Aldaagaa oilgood ingj uhamsarlana gdg mundag shuu. Nuhuruu amrah udur ni huuhde untuulchaad tsugtaa joohn uugaad yg ene bodoloo heleed oilguulaad uguurei. Manai ehner chm shg ingj oilgodog bol ymr goy we daan ch tiim uhamsar bhgui. Tanai nuhurt ataarhjiinaa amjilt

  2. buuk says:

    chi barag uhsen deer bhaa iim archaagui iim teneg bh ym bol chi ugaasaa uruusuu busdiig bugdiig zowoono chi er ni l uhsen deer bhaa

  3. 10/10 says:

    Энэ эмэгтэй юм юмыг бодож үздэг эмэгтэй байна. Ийм хүмүүс бас их биш шүү. Угаас уухаар загнаад байхаар холддог юм билээ. Бас эрэгтэй найзуудыг нь муулах ер нь хэрэггүй, гэхдээ үнэн зүйл ярьж байвал танай нөхөр ухамсартай бол хүлээж авна. Жаахан аальтай байх хэрэгтэй байх. Юу юугүй уурлаж хэлэх нь бас шийдэл биш байж болно. Уг нь өөрөө юм юмыг олон талаас боддог учраас учраа олох л байх. Танилцаад 9 жил болсон ч нэг гэрт ороод удаагүй бол тэр хүнийг бүрэн ойлгоогүй гэсэн үг. Тэр хүн ч чамайг ийм хүн гэж бодоогүй гээд дотроо боддог байж болох. Тиймээс сайн ярилцсан дээр байх, бага багаар, аажим, аажмаар, алхам, алхмаар дахиад шинээр бие биенээ олох гэдэг рүү орох хэрэгтэй л юм шиг

  4. Нэг нөхөр says:

    Амьдрал арга билэг дээр тогтдог доо. Чи яг үнэндээ эмэгтэй хүний аашыг илүү ч гаргаагүй дутуу ч гаргаагүй л байна. Нөхөр чинь бол эрэгтэй хүний үйлдлийг бага зэрэг илүүдүүлсэн л байна. Яахав үнэнийг хэлэхэд өвчин авчихгүй, өөр газар эхнэртэй болчихгүй байвал хааяа нэг хальтирсан үйлдэл хаа нэг газар хийгддэг л дээ. Тэглээ гээд чамд хайргүй л биш л бол уу?

    Хосын амьдралд иймэрхүү зүйл тулгарах нь амьдралд тулгардаг асуудлуудын нэг учраас чи болоод танай нөхөр хамгийн муу хүмүүс биш юм шүү. Тийм болохоор үр хүүхдээ хараад ирээдүйгээ бодоод сайхан амьдралыг хамтдаа босгохын төлөө хичээсэн дээр байх даа.

    • 10/10 says:

      Сайхан зөвлөгөө байна шүү, энийг уншаасай билээ

    • Zolo says:

      Za iim zuiliig baidag zuil meteer huleen avdag n er n bolovsrol muu humuus cekc eer hamag yumaa shiddeg bas eregtei geheree n bid hundleh estoi neg soliotoi hend ch hereggui yu ch chaddagui ezerhuu zaluusiin neg bn da. Ene busgui aash laad hun zalhaasan n uuildel hiisnes hund buhel buten huuhed gargaj ugchuud baihad nzuudtgaa arhidaad bn gedeg tsaashid naad zaluugaas yu ch garah um bilee tooh ch gui duraaraq buh zuiliig hiiged yavah um bn gej haragdlaa. Er n uuj ideheee hariustlagaa uuruu meddeg bh heregtei bolhoos neg nasand hursen hugshin tugtsugiin araas uglej hamag ed esee uhuuleh husel alga da. Busguichuud bidend. Busguid handaj helhed zar im zuil n chinii zuv. Iim ih zuil bodood irheeree l emegtei hun zovhiin undes. Chamd hairtai chamaig gedeg hun iim ih zuil boduulahchgui.

  5. Lp says:

    Залгах тусам цаашаа явдаг гэсэн тэнэг,улны юмс ярилцдаг гарууд.Нөхөр худлаа ярьдаг, эхнэр тэнэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.