Солиотой түүх хуваалцах уу?

Оюутан ахуйгаасаа хайрласан охин нэг л өдөр өөр хүнийх болсон гэдгийг сонсохоор ямар хэцүүг мэдэх үү? Хамаг юм утгагүй болчихно доо. Халаасны хэдэн төгрөгтэй болох гэж Солонгост очиж ердөө хагас жил болоод ирсэн чинь л ийм юм болсон байхын. Хөдөөнөөс ирсэн бор охиныг ингэтлээ хайрлах гэж. Төгсөх дамжааны оюутан яая гэхэв гайгүй дүнтэй дипломтой болох гэж хичээлдээ толгой өндийлгүй шамдлаа.

Яг үнэндээ найз охиноо мартах гэж улайрахгүй юу. 3 жил найзлахдаа хөдөө гэрт нь очоогүй, аав ээжтэй нь утсаар ч мэндэлж үзээгүй болохоор миний буруу ч юмшиг. Миний аав ээж Со-д амьдардаг. Бараг 25, 26 жил болж байна. Энд би ахтайгаа байдаг. Харин ах хөдөө уул уурхайд ажилладаг болохоор ирэх нь ховор. Нэг удаа харанхуй орой хорооллын бичил орчимд явж байсан эмэгтэй хүний хашгирах тасхийлээ. Гүйгээд очсон нэг намхан эр эмэгтэй хүнтэй үүргэвч булаацалдаад байж байна. Хөөе гэж би орилоод гүйгээд очсон нөгөө эр хаяад л зугтлаа. 19, 20 наснаас яав ч хэтрээгүй охин уйлчихсан элгэндээ үүргэвчээ тэврээд зогсож байна. Уйлангаа баярлаа ахаа гэнэ ээ. Би автобусаар гэрт нь хүргэж өгөөд буцсан. Тэр охин харин шалсаар байгаад миний дугаарыг аваад үлдсэн. Би найзындаа шоудах гэж явсан болохоор машингүй явж байсын.

Маргааш нь л надруу утасдаж хоолонд урьж байна. Өөрөө хийсэн цуйван гэнэ ээ. Гуйлгалгүй явж очоод хоолыг нь идлээ. Янзын хоол байна. Нэрэлхэлгүй 2 том аяга цохичихлоо. Дараа нь ярьж хөөрч аль нутаг, юу хийдэг баахан л буу халлаа. Миний ад зэтгэр хөдлөөд, тэр охин ч хандтай байсым чинь айлын хажуу өрөөнд шөнийг авалцаад хаядгиймдаа. Маргааш нь хичээл тарангуут шинэ охиноо гэртээ авчирлаа. Шинэхэн оюутны хичээлийг нь хийж өгөөд нялуураад явж өглөө. Жаахан байж байгаад л орондоо дахин дахин ороод явчихна. Харин нэг л танил царай санагдаад, нэг бол тэгж санагдаад. Маргааш нь гэрийнхнийхээ зургийг утсаараа үзүүлсэн чинь хуучин найз охин байж байна. Цочих гэж үхэх шахлаа. Тэгсэн чинь төрсөн дүү нь байдгиймдаа. Би юу ч хэлээгүй. Тэр надад улам дасаад надад ч бас сайхан байдаг. Одоо яана аа. Хэлэх үү яахав?

1 Comment

  1. Шаампар says:

    Юу билээ, энэ түүх чинь. Дуу байдаг билүү, иймэрхүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.