Сэтгэл гэдэг сэлбэггүй, санах ойтой

Гэр бүл салалт, бие махбодь сэтгэлзүйн, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл маш их байна. ДЭМБ МУЗГ-н хамтарсан судалгаагаар монгол улсын гэрлэсэн 5 эмэгтэй тутмын 2-3 нь гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж амьдардаг гэсэн харамсалтай судалгаа гарсан.

Үүнд бие махбодь, сэтгэлзүйн, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл багтаж байна. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь төрсний дараах үед тохиолддог хүчирхийлэл юм. Төрсний дараа эмэгтэй хүн эдийн засгийн чадваргүй болох тохиолдол элбэг болдог. Хүүхдээ асрах гэж нойрны хэм алдана, ядрана, дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл гутралд орох эрсдэл нэмэгдэнэ. Энэ үед хүчирхийлэгч нөхөр чи надаас хаа холдох юм, чамд очих газар байхгүй гэх мэтээр дарамтлана.

Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь эхнэрээ хүсээгүй үед нь бэлгийн харилцаанд орохыг шаардах, сэтгэл санааны байдлыг үл ойшоох, чи өөр хүнтэй болсон уу гэж хардах дарамтлах гэх мэт зүйлс орно. Хүчирхийлэгчээс салах амархан биш. Амь нас эрүүл мэндэд заналхийлнэ, үхнэ гэж айлгаж сүрдүүлнэ, саллаа гэж явчхаад байн байн эргэж буцаж төвөг болно.

Сэтгэлзүйч болон сэтгэл заслын эмч нар нэг тохиолдолд шууд салах зөвлөгөө өгдөг. Тэр нь бие махбодийн хүчирхийлэл. Яагаад гэвэл хэзээ ч үхэж мэдэх тун аюултай учраас тэр. Салах гэж байгаа бол, салсны дараах сэтгэл гутрал, сэтгэлийн гэмтлийг эдгээх гэж байгаа бол мэргэжлийн хүнд заавал хандах маш чухал шүү. Салалтын дараах сэтгэл зүйг зөвөөр эдгээхгүй бол хожмын амьдралд их хортой гэж үздэг юм байна лээ.

Нас хүйс үл хамааран бүгд л жаргаж амьдрах эрхтэй. Хүчирхийллийг битгий тэвч. Тэвчих тусам чиний сэтгэлийн эрүүл мэнд хохирно. Тэр дунд хүүхэд байгаа бол хүүхэд хүнд сэтгэлийн гэмтэл авна. Харин салах шийдвэр гаргахдаа, салахдаа эрүүлээр зөвөөр шийдэх маш чухал шүү. Сэтгэл гэдэг сэлбэггүй, санах ойтой. Тиймээс л түүнийг битгий гэмтээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.