Надад нэг сонин зүйл тохиолдоод байна. Манай эхнэр бид 2 хоорондоо маш таарамжгүй зөрөлдсөн муудалдсан 10 шахам жилийг ардаа орхиод өнгөрсөн шинэ жилийн үеэр саллаа. Шинэ шилийн өмнөх өдөр нэг танихгүй дугаараас эмэгтэй хүн утасдаад “Танай банзал авгай чинь манай нөхөртэй явалдаад байна. Чи өөрөө гараад ир. Цуг очоод хар” гээд л агсарлаа шдээ. Би ч “манай эхнэр банзал юм уу? Үгээ бодож яриарай” гээд л хэрүүл болоод…
Тэгээд газар болзоод очсон намхан жижигхэн хүүхэн нүд нь гялалзаад ширэв татаад зогсож байна. Гадаа тавьдаг болохоор дулаацаж амжаагүй хүйтэн приусдээ суулгаад зааснаар нь яваад нэг буудлын өмнө очлоо доо. Хүүхэн шууд л явж ороод үнэмлэх, эр хүний цээж зургийн хамт үүдний хар хүүд харуулаад “дүүргийн мэргэжилийн хяналт байна. Одоохон энэ хүн байгаа өрөөг онгойлго. Үгүй бол биеэ үнэлэлт зохион байгуулсан учир шүүхэд дуудна” гээд нөгөө бандийн зүрхийг нь авчихлаа. Хөөрхий залуу шууд л түлхүүр барьж 2 давхарт гараад нэг өрөөг онгойлогсон чинь юу вэ манай самган нэг эртэй эхээс төрснөөрөө өргөн орон дээр зэрэгцээд сандарсан царайтай сууж байдгийн.
Нөгөө хүүхэн уйлахгүй харин ч догширч “Чи энэ банзалтайгаа бүрмөсөн зайл. Чиний юмыг би ялгаж өгнө. Битгий манайд ирээрэй” гээд л авч өглөө. Харин надад хэлэх үг олдсонгүй. Ганц ч үг дуугарч чадалгүй гараад харьлаа. Хадмындаа очоод хэдэн хувцасаа үүргэвчинд хийж үлдэснийг нь хогны хар уутнуудад чихээд машиндаа ачаад гарлаа. Хадмууд юу ч хэлсэнгүй. Бодвол утсаар хэлсэн бололтой. Ингээд ганц бие болж аав ээжтэйгээ амьдарлаа. Сайхан л байна. Ажлаа хийгээд хүнд туслаад.
Харин нөгөө хуучин эхнэр бүсгүйтэй эхлээд санаандгүй, сүүлдээ санаатайгаар тааралдаж гэрт нь зочилж хоносоор байгаа одоо хэн хэндээ дасаад салж чадахгүй хамт байна. Үнэндээ хайртай болж. Халуухан гэдэг гал гал. Шөнөдөө бид 2 ханаж цадахгүй эр эм барууд л гэсэн үг. Таарч тохироно гэж ванлий. Одоо хүүхдийн тухай бодоцгоож байгаа. Бас болоогүй биднээс салсан хуучин хоёр нийлж сууна гэнэ ээ. Ийм ховор зүйл байх уу? Хуриманд нь цуг очиж гайхуулна аа яадгийн.