Хүний хоёрдох байх хэцүү шүү

Муухай ч гэсэн эхнэр хүүхдээсээ салсан эртэй битгий нийлээрэй охидоо асуудалтай болоод л өмнөх амьдралаасаа салж сарнисан байгаа шүү. Эхэндээ чамайг найрч байх даа хамаг сайхнаа гаргаад удаад ирэхээрээ өөр болчихдог юм. Тэрний хувьд бүх юм анхных биш болохоор сэтгэл хөдлөл багатай дожирчихсон нэг салаад үзчихсэн хүн дахиж салахаасаа айхгүй.

Чи ээж болж байхад тэр аль хэдийн аав, чи харин нэг хүүхдийн хойд эх болно, тэр өмнө нь бэр гуйчихсан хадмын нүүр үзчихсэн, одоо хүүхэддээ тэтгэмж өгнө бас амьдралаа дахиад эхнээс нь босгох тул ар гэрээсээ маш их хамааралтай магадгүй аав ээжтэйгээ байдаг гэх мэт. Эхнэртээ гаргадаг байсан зангаа магадгүй чамд бас гаргана хүн хэзээ ч өөрчлөгддөггүй унаган доторх зан нь байж л байдаг юм. Өмнө нь эхнэртэйгээ байх даа авгай хүүхний асуудал гаргаж байсан бол чамтай байх даа ч гаргана тийм байж юу юуны духанд хүрэхгүй чамаас хүүхэд нэхнэ, хүний хоёрдох байх хэцүү шүү аль болох энэ амьдралыг битгий сонгоорой…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.