Чадахгүй юм шиг эргэлзээд байх юм

Яг өнөөдрөөр би ганц бие ээж болох замналаа эхлүүллээ. Зөв буруу, зөв буруу гэж олон дахин бодон гаргасан шийдвэр. Одоо хүртэл яг зөв үү эсвэл буруу юу гэж дотроо бодож сууна. Би 25 настай залуу ээж. Оюутан ахиу цагаасаа нэг залууд дурлаад, тэрэнтэйгээ амьдраад төгсөөд ажлын босго дөнгөж алхаад байхдаа хүүгээ олж албан ёсоор гэр бүл болж байсан юм.

Гэр бүл салах хамгийн том шалтгаан араар тавилт. Өнгөрсөн хугацаанд ажлын охин, сургалтанд танилцсан охин, гадуур явж байгаад танилцсан гэх мэт 4-5 удаа хуурч байсан. Тэр болгонд хүү маань үнэхээр аавдаа амь болохоор би өөрөө хагас дутуу амьдралаар өссөн учраас хүүдээ ийм амьдрал үзүүлэхгүй гэдэг шалтгаанаар өдий хүртэл явж ирсэн. Ээж маань хүүг минь 4 сартайгаас эхэлж харж өгөн намайг цаашаа сургаж хөгжүүлж өгсний хүчинд өнөөдөр жижиг компанийн гүйцэтгэх захирал хүртэл тушаалд хүрч чадсан.

Хүүгийн аав надаас бага цалинтай төрийн албан хаагч дээрээс нь ажлын онцлогоос болоод орой 22:00 цагт тарвал бараг эрт тарсандаа тооцогддог. Энэ хүртэл хүнийг хүлээж амьдрах ямар хэцүү болохыг бас л туулаад гарсан. Тэр хүнгүй байсан ч сайхан амьдарч чадахаар байхад чадахгүй юм шиг эргэлзээд байх юм. Яг ийм үеийг даваад туулаад гарсан найзууд эгч нар байвал зөвлөөд өгөөч…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.