Эрэгтэй хүний дур тавилт буюу оргазм нь хүний биед явагддаг хамгийн хүчтэй мэдрэхүйн хариу урвалын нэг юм. Энэ үед зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн төдийгүй, мэдрэлийн систем, булчин, зүрх судас, тархи зэрэг олон эрхтэн нэгэн зэрэг идэвхждэг. Оргазм бол бие махбод, сэтгэл зүй, дааврын уялдаа бүхий цогц процесс юм.
Бие физиологийн шатлал
Эрэгтэй хүний дур тавилт 4 үндсэн үе шаттайгаар өрнөдөг гэж физиологич Уильям Мастерс, Виржиниа Жонсон нарын судалгаанд дурдсан байдаг:
Тархины үйл ажиллагаа
Оргазмын үед тархины лимбик систем (сэтгэл хөдлөлийн төв) болон нуклеус аккумбенс (таашаалын төв) маш идэвхтэй ажилладаг. Судалгаагаар энэ үед эрэгтэй хүний тархи “бодох чадвар”-ыг түр хугацаанд бараг бүрэн хаадаг байна. Тиймээс дур тавилтын дараа “хоосон, сул” мэдрэмж төрдөг нь физиологийн хариу урвал юм.
Дааврын өөрчлөлт
Оргазмын дараа дараах дааврууд ялгардаг:
Тиймээс эрэгтэй хүн дур тавьсны дараа тайвширч, нойр хүрэх, бодол багасах зэрэг байдал илэрдэг нь бие махбодын хэвийн физиологийн үйл явц юм.
Сэтгэлзүйн нөлөө
Дур тавилт нь зөвхөн биеийн төдийгүй сэтгэл санааны тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй. Судалгаагаар тогтмол бэлгийн сэтгэл ханамжтай эрчүүдийн:
Гэвч хэт их бэлгийн үйл ажиллагаа, эсвэл дутмаг байдал нь дааврын системийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, сэтгэл зүйн тогтворгүй байдал, ядрах мэдрэмжийг үүсгэж болдог. Иймээс бэлгийн амьдралын хэмнэл, тэнцвэрийг хадгалах нь эрэгтэй хүний физиологийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн чухал хүчин зүйл юм.