Яаж харьцвал хүндэлсэнд тооцогддог юм бэ?

Нөхөртэйгөө жоохон маргалдаад 2 талд ойлголцдоггүй ээ. Ер нь эрэгтэй хүний хувьд хүндлэл гэж ямар байвал болдог юм болоо?
Зарим найзуудад нь дургүй юм аа. 2 жоохон хүүхэдтэй найз руугаа хааяа ярихдаа ууя гаръя гэдэг. Миний хувьд найзууд нь ер нь л уудаг л найзууд юм шиг санагддаг. Тэгээд дургүй.

Гэхдээ найзуудын ирэхэд нь хэзээ ч ярвагнаад байдаггүй чадахаараа дайлаад л гаргадаг. Маргалдахдаа найзуудыг нь танай найзууд гэж юмнууд уух гэж ирдэг биз дээ гээд хэд хэд мэдсэнээс болоод намайг өөрийг нь ч тэр найзуудыг ч тэр үнэлдэггүй, хүндэлдэггүй дандаа архичин юм шиг ярьдаг гэж уураллаа. Миний буруу байгааг мэдэж л байна л даа. Гэхдээ хүүхдүүдтэйгээ байх цагаас нь хумслаад хүүхдүүд нялх биетэй намайг үл тоогоод байгаа юм шиг санагдаад маргалдахдаа найзуудыг нь муухайгаар хэлчихсэн юм. Энэ ч гэсэн хүндлээгүй дээ ордог уу? Ер нь эрэгтэй хүнтэй нөхөртэйгөө яаж харьцвал хүндэлсэнд тооцогддог юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.