Сайн байцгаана уу би нөхрөөсөө салаад 2 сар болж байна. Би жилийн өмнөөс сумын нэг уяач залуутай танилцаад суманд нь хамт амьдрахаар болоод очлоо. Ээж эгч нар нь бүгд дуртай хүлээж аваад амьдарлаа. Тэр хүн маань олон жил ганц бие явсан болохоор их зожиг юм байна лээ.
Тэгээд би өөрөө охин хүүхэдтэй эхэндээ сайхан л байлаа тэгээд хөдөө мал дээр гараад бүх юмаа өөрөө хийдэг болсон. Надад тусалдаггүй хайрлах сэтгэл байхгүй, эмэгтэй хүнтэй харьцаж мэдэхгүй хүүхдийг маань өөр хүүхдүүдтэй харьцуулж бас муухай ханддаг.
Сум орохоороо айл, айл орж тоглоом эргүүлнэ ээжид нь хэлэхээр ямар архи хүүхэн эргүүлээд яваад байгаа биш гээд өмөөрдөг, хүнтэй суучихаад амьдралтай болчихоод тоглоомоо хаяж чаддагүй юм уу гээд би уурлаад, надад тусалдаггүй үхэр мал цагаан идээ гээд би бүх юмаа өөрөө хийдэг.
Өөрөө сум орж тоглоно тэгэхээр нь би тэр айлаар нь ороод самраад уурлаад нэг л өдөр бүх хувцасаа баглаад аймагтаа ирсэн 2 сар юу ч болоогүй юм шиг байж байгаад гэнэт хүрээд ирсэн. Эргээд нийлье гээд одоо яахаа мэдэхгүй л байна. Ээж нь бол зөвшөөрөхгүй байгаа ямар ээжтэй амьдрах юмуу гээд байна. Би бол суманд нь нэргүй болсон байгаа, өмнөх амьдралаа давтаад байх бол уу?