Үнэхээр амьдралаа ойлгохоо больчих үе ирдэг л юм байна. Нөхөртэйгөө амьдраад 18 жил болж байгаа ч сүүлийн 4-5 жил огт ойлгохгүй нэг л биш амьдралаар амьдраад байх юм. Гол асуудал нь нөхөр 7 хоногт 2 удаа хоногоор явдаг тэр үед утсаа авахгүй ярьдаггүй ирээд асуухаар архи л уусан бас ажил бүтээх гэж уусан гэдэг үг л хэлдэг.
Энэ хэвийн зүйл үү? Би өөрөө өвчтэй 2-3 жил байгаа болохоор ийм зүйлийг хэвийн гэж хүлээж авч чадахгүй юм одоо ч сүүлдээ хаачсан хаана байна гэх асуулт ч тавихаа больсон. Эрүүлд нь ярилцах гэхээр ярихгүй согтуудаа болохоор хэлэхээр салмаар байна гэрт ирэхээр нэг өвчтэй хүн гээд залхсан гэх юм.
Одоо ч би сүүлдээ зайгаа тавьж өгөх үү гэж боддог болсон. 2 хүүхдээ л өрөвдөөд байхын, би өөрөө орхиж чадахгүй аваад явах гэхээр би одоо өвчнөөс болоод ажил хийх чадваргүй болсон. Одоо яахаа үнэхээр мэдэхгүй хэцүү байна, ядаж энд ч болтугай бичиж жоохон ч гэсэн дотроо онгойлгох гэсэн юм…
1 Comment
Hairlana gej avch suuchaad hunshgui eriin hugarhai ve. Bi ooroo ovchtei ehneree hairlaad bolood l bn ehner sex hiihgui bol gadur uchiraa olood bolood l bn.