Асуудал болох юм болвуу ч гэж бодох шиг

Сайн байна уу өглөө, өдөр, оройн мэнд. Би нэг 14-15-тай үедээ нэг охиныг шохоорхож явсан юм аа тэгсэн тэр хүнээ ер мартахгүй явсаар байтал өдгөө 30 хүрдгийн даваан дээр би нөгөө хүнийхээ фэйсбүүкийг олж хараад хүсэлт явуулсан юм. Тэгсэн яг л тэр үед байсан хөөрхөн алаг нүдтэй охин яг хэвэндээ л байна одоо ч намайг тоохоргүй хөөрхөн бүсгүй болсон байна лээ. Кареер бас боломжийн л яваал юм шиг байгаа юм. Тэгээд явуулсан хүсэлтийг минь авахаар нь юм бичдэг юм уу гэж санаа алдаад л сууна даа. Хэрвээ гэр бүлтэй амьдралтай болсон байвал хань ижил нь юун хүн бэ энэ тэр гээд асуудал болох юм болвуу ч гэж бодох шиг, яавал дээр юм бол оо?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.