Манай найз залуу мэргэжлийн тамирчин хүн юм л даа. Бид 2 үерхээд 8 жил болж байгаа. Манай хүн 28-тай би 2 эгч. Сүүлийн үед би найз залуугаасаа байнга л хоёулаа нэг гэрт оръё хамтдаа амьдаръя, хүүхэдтэй болъё гэх мэтээр хэлэх болсон. Гэвч би тамирчны кареераа дуусгаж байж, зодог тайлж байж тэр асуудлыг шийднэ гэх юм.

Уг нь миний хувьд аль хэдийн нэг гэрт ороод хүүхэдтэй болчихоор цаг хугацаа өнгөрсөн гэж бодох юм яавал дээр вэ. Яаж эвээр хэлж ойлгуулах вэ? Бид 2т харилцааны ямар ч асуудал байхгүй. Үргэлж бие биенээ хайрладаг, хүндэтгэдэг. Өөрөө бол 4-5 жилийн дараа зодог тайлна гэсэн…
1 Comment
Tgd emegtei hunii biologiin nas bas duuslaa shde. Tom tsagaaraa sain bod.