Манайх гэр бүлээрээ Солонгост байдаг л даа. энд ирээд удаж байгаа. Эндээ ажил төрөлтэй сургууль соёлтой болчихсон юм. Нэг асуудал нь эхнэрийн нэг найз эгч байна. Манайд урьд нь ирдэг байсан юм. Ирдэг гэж ер нь ч ирж л байгаа л даа. Эилдээ нэг ирж хэд хонодог юм. Энд ажил хийж мөнгө хийж байгаад яваад өгдөг. Тэр эгчид анх ирэхэд нь сайн санаад тусалж л байлаа. Ажил төрөл хүртэл олж эгч гэр орондоо бараг хагас сар үнэгүй амьдруулсан. Нөхөртэйгөө хамт ирээд ажил хийж байгаад буцдаг. Тэр болгондоо манайхаар 7 хононо.

Нэг мэдсэн чинь эгч том хүүгээ сургуульд сургана гээд ийш нь авчирсан. Нөгөөх нь ирээд мэдээж хэл ус юу ч байхгүй манайд бас хагас сар байсан л даа. Би ч юм боддоггүй л байв тэгээд хүүхэд нь сургууль нь амрахаар манайд хүрээд л ирнэ. Хэд хоног байж байгаад Монгол руу явна, Монголоос ирэхдээ бас зүгээргүй дайраад явна. Би тэр болгонд нь тоодоггүй л байлаа. Том хүү нь сургуульд 2 жил сураад буцчихсан. Одоо гэтэл бага хүүгийнх нь ээлж ирлээ. Бас манайд ирж очоод байх юм. Тэр нь айлын бага юм болохоор жоохон эрх бацаан. Хэвтээл хоол унд байвал идчхээд л утсаа бариад суучихна. Ер нь эд нарт жоохон дургүй хүрдэг болж ирж байна шүү. Одоо зүгээр л манай гэр тэдний хувьд бааз нь болчихсон. Дуртай үедээ зүгээр л ороод ирнэ. Юу ч мэдээгүй хүүхдүүдтэйгээ сайхан тоглоод сууж байтал хонх дуугараал хүүхэд нь ороод ирнэ. Мэнд ус, танайд ахаа 2 хоноодхоё энэ тэр юу ч байхгүй. Зүгээр л нэг албатай хүн гэртээ орж ирж байгаа юм шиг ороод ирдэг.
Би бүүр сүүлд ирэхэд нь гайхсан. Ямар ч хэл усгүй, гэртээ орж ирж байгаа юм шиг ороод ирнэ. Тэгээл хоол идээл утсаа бариад хэвтчихнэ. Новш бүр зэвүү хүрж эхэлж байгаа. Одоо удахгүй ээж аав 2 нь мөнгөө хийх гээд манайд бас буудаллана. Би ер нь нээх их ингэж тээршаадаггүй байсан юм л даа. Гэхдээ нэг явдлаас хойш аймаар дургүй болчихсон юм. Яасан гэхээр эхнэр бид 2 Монгол яваад сар байсан юм. Тэр үед яахав удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж барьсан. Гэтэл хөдөө явах хэрэг гараад нөгөө эгч рүү холбогдсон юм л даа. Та нэг тийм юм байвал туслаач хэрэг болсон гэдгээ хэлсэн. Угаасаа тэр эгчид боломж нь байсан л даа гэтэл юу гэсэн гээч. Өө эгч нь ийм тийм юмтай амжихгүй нь юм аа дуусгаад холбогдьё гэж хэлээд л таг. Бид хоёр хоног хараад заза худлаа юм байна гээд хаясан л даа.
Гэхдээ яагаад ийм хогийн байдаг юм бол? Өөрт нь хэрэг болохоор эгч нь миний дүү гээл шаагаал байна. Яг өөрөөс нь тусламж гуйсан чинь зүгээр л таг болдог шаасан. 2 хоног хүлээгээд ядаж утсаар яриад амжсангүй гэж хэлэх болов уу гэж бодсон чинь тэр чигээрээ таг болсон. Өөрөө болохоороо хүнээс гуйх болохоороо сүрхий залгаад л эгч нь эгч нь гэж ирээд л. Яг өөрөөс нь гуйсан чинь эгч нь завгүй гээл өөрийнхөө ажлыг нэгдүгээрт тавиад л таг. Ийм лалрын сда нар байдаг л юм байна. Эхнэр болохоор за эгч завгүй юм байлгүй гээд л юм дуугарахгүй өнгөрөөсөн. Харин миний хувьд бол ёстой лалрын гичий санагдсан. Ер нь нэг тийм хүмүүс байдаг даа. Өөрөө болохоор хүнээс аймаар тусламж хүснэ. Тэгсэн мөртлөө хүнд хэрэг болохоор чухам завгүйгээ гайхаал өөрийнхөө л эрх ашиг ажлыг юу юунаас илүүд тавиад л таг болчихдог. Тэгснээ бас болоогүй худлаа бүр дууссан хойно нь нэг таарангуут дээр ёстой эгч нь тийм ч ажилтэй ийм ч ажилтай байлаа. Дараа яг гэж шаахыг нь яана аа. Ийм лалрын хүмүүст ямар хариу барьвал зүгээр вэ?
3 Comments
Одоо үед ер нь үеийн үед ойр дотнын төрөл л биш бол хүмүүст туслаад явах шал дэмий юмшдээ. Монголчууд ийм сэтгэлгээгээр хүнийг бие даах чадварыг үгүй болгох, залхууруулах, бэлэнчлэх, худлаа уянгалах сэтгэлгээтэй болгож байгаан. Тэр баяраар хүртэл бэлэг тараагаад явах бас утгагүй зүйл. Хүн өөр өөрийн амьдралаа дааж явах хэрэгтэй.
тийм хүмүүс байнаа манай нэг холын хамаатан бусад газар багадаа 15сая төгрөгөөр хийлгэдэг ажлыг 8 саяаар хийгээд өгөөч би дараад нь таньд тус болно гээд сөгдөнгөө алдан гуйгаад шалаад болохгүй болохоор нь ямар ч асуудалгүй хийж өгчөөд дараа нь ганц өдрийн ажил байна хийлцээд өгөөч гэсэн чинь таг чиг алга болчдын завтай амарч байгааг нь мэдэж байсанлдаа дараа нь уулзаад би чамд том тус болсондоо чи ганц өдөр туслаад өгчиж чаддаггүй гэтэл өөдөөс юу гэж хэлсэн гээч 2 талаас үнээ тохирч хийчээд юун тус яриад байгаан тэрийг чинь тус гэдэггүй юм гэж хэлсэн гээд л бодчих.
Ахиж гэр орондоо байлгаж чадахгүй нь гээд шууд хэл давраачихсан бна. Муу санаад явбал тэр биз чадлаараа л тус дэм болсон бна ш дээ. Эр хүн байна даа хэл.