Хүүхэдтэйгээ хэдэн наснаас нь “Бэлгийн боловсрол”-ын талаар ярилцах вэ?

Ихэнх эцэг эхчүүд маань энэ талаар хүүхэдтэйгээ ярилцахаас ичиж, санаа зовдог гэхдээ маш энгийн зүйлсээс эхлэн хүүхдэдээ хүйсийн ялгаатай байдал, өөрийн бие махбодын онцлогоо таньж мэдэх талаар ярилцах, зааж өгөх боломжтой бөгөөд энэ нь алсдаа хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах чухал хүчин зүйл болдог.

Хүйсийн боловсролын талаар хүүхдэдээ зааж өгснөөр танин мэдэхүй (бие махбод, эд эрхтний үйл ажиллагаа, үүрэг), нийгмийн харилцаа (хүн бүр эрхэм үнэ цэнэтэй бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндлэх), аюулгүй байдал (эрсдэл, гэмт хэрэг, муу зүйлсээс хамгаалах) гэх мэт олон талын нөлөөтэй байх болно. Та хүүхдээ арай балчир, болоогүй гэж бодож байна уу? Нийгэм ямар нэгэн байдлаар тэдэнд зөв, буруу маш олон мэдээллийг өгсөөр байдаг бөгөөд үнэнийг ярьж өгөх цор ганц хүн нь “Та” юм. Жишээ нь:

  • Өнгөрсөн намар БНСУ-ын нэгэн цэцэрлэгт 5 настай хүү цэцэрлэгийнхээ охины бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд, бусдад хэлж болохгүй гэж дарамталсан кэйс гарсан.
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс яагаад танихгүй хүн чиний хувцасыг тайлж байхад эсэргүүцэх, орилох, өөрийгөө хамгаалах үйлдэл хийгээгүй талаар асуухад тэд “Аав, ээж, өвөө, эмээ ч хувцсыг маань шууд тайлдаг” хэмээн хариулсан бөгөөд хүүхдийн сэтгэл зүйчид хүүхдийн хувцсыг тайлахдаа өмдийг нь тайллаа, бандаашыг нь солиод өгье гэж хэлэх, өөрөөс нь зөвшөөрөл авах хэрэгтэй төдийгүй хүмүүс хамаагүй хувцсыг нь тайлж болохгүй гэдгийг хүүхдэд зааж өгөх шаардлагатай хэмээн үздэг.
  • Японд дунд ангийн сурагчдад хүчирхийлэлд өртөх тохиолдолд өөрийгөө хамгаалах арга техник заагаад зогсохгүй, гэнэт балмагдсан тохиолдолд дуу хоолой гарахгүй байж болзошгүй тул хичээлийн цагаар хүүхдүүдийг чангаар хашгируулж бэлтгэл хийлгэдэг.

Хүүхдийн сэтгэл судлаач болон мэргэжилтнүүд оройтлоо гэхэд 7 насанд хүйсийн талаар сургалтыг зорилготойгоор хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй гэж сануулдаг.

Насны ангиллаар зөвлөгөө мэдээллийг зураг тус бүр дээр даран уншина уу…

Гэр бүл судлаач Э.Наранцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.