Айлын ганц гээд ааваараа буюу өвөөгөөр минь үхэн үхтэл нь тэжээлгэсэн. Аавыгаа өнгөрөнгүүт үр хүүхдээсээ би та нарыг төрүүлсэн хийхээ хийсэн одоо та нар намайг тэжээ гээд байгаа эх нэртэй хүн. Үр хүүхэд нь 10 жилээсээ эхлэн ажил хийж, сургууль соёлоо ч төгсөж амжаагүй байх даа ажил хийж нэмэр болдог байсан.
Одоо л нэг амьдрая гээд хүнтэй суугаад холдох гэхээр хажуу бөөрөнд наалдаад зүгээр ч тэжээлгэхгүй цэвэрхэн бай, эрүүл мэндээ бод гэсний хариуд боолоо хаалаа лайтайн бэ? Дарамталлаа энэ тэр гэж хүлээж авч хэрүүл хийдэг, илүү үгтэй яаж ч хэлсэн өөрчлөгдөхгүй тийм ээжийг бурхан мэт шүтэх ёстой юу? Хэлдэг үг нь үхсэн хойно минь харамсав даа гэдэг би бараг харамсахгүй юм шиг байна. Би л муу хүүхэд нь үү?
5 Comments
Энэ тэнэг хүүхнүүд өөрсдөө энэ хүнээсээ адгийн хэцүү гэдгээ ийм эрт залуу даа харуулж байгаа юм чинь энэ насан дээр нь очвол бүр адгийн адгийн новш хаашаа ч хаягдахгүй үр хүүхдүүд гэр орноо самарнаа ер өөрөө энэ занг арай эрт хүртэж байгаа нь аюул юм даахорлоо
Yer ni manai UB 50-70 eej nar bumehgui ee. Muugaa medehgui ih ovligogui, yalgavarlah uzeltei
Өө манай хатагтай бол бүүр аймаар шд, бага байхад, хатагтай ажлаа тараад шууд гэртээ ирээгүй л бол орой нь согтуу ирнэ. Согтуу ирвэл тэгээд тэр орой, шөнө унтаж амрах арга байхгүй. Сүүлдээ бүр эрүүл ирэх нь өдрийн од шиг цөөн болсон. Элдвээр доромжилно, зодно, цөөн хэдэн хувцсыг минь урна. Тусдаа гарсны дараа гэрт ирж, хадмынд очиж хэсэг агсан тавьсан. Тэгээд л би зай аваад 25 жил бараг болж байна. Яахав хааяа аргагүй тусламж хэрэгтэй үед нь тусална, бусад үед хол байдаг. Залуудаа архичин, хорон үгтэй, зодоонч аймаар байсан, одоо 70 хүрээд тийм чадалгүй болсон ч өөрөөс нь болж зай авсныг хүлээн зөвшөөрдөггүй.
70-тай гэхээр соц үед тийм ширүүн ууж иддэг ээж нар бсн гэсн үг үү
өө тийм ээж нар байна байна. манай ээж бас тийм өвөөгийн маань хайртай охин нь гэдэг тэгээд доороо 9 дүүтэй мөртлөө эрхийн балай. аав маань бас эрхлүүлээд насаараа ажил хийгээгүй. өөрийхөөрөө нэг тийм дураараа тэнэгдүү. юмны наадах цаадахыг боддоггүй өөрийгөө ертөнцийн төв гэж бодож бусад бүх хүнийг доромжилдог. өөрийхөөр нь л биш бол хэзээч хүлээн зөвшөөрдөггүй. аавыг маань амьд сэрүүнд бас л тэнэг ааш зангаараа зовоосондоо. одоо харин гэрт маань ирээд сууцан намайг зовоож байнадаа. үр хүүхэд нь юм чинь ээжтэйгээ байхад асуудал байхгүйлдээ. зүгээр тэр ааш зан тэнэг байдлыг нь тэсэхэд бэрх юмаа. хичнээн үр хүүхдийндээ байгаач гэсэн гэрийн эзэн нь намайг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй тэр хүний хаант улс аятай. хамгийн тэнэг зүйл нь хүүхдүүдийг маань миний эсрэг турхираад буруу хүмүүжүүлээд байгаа нь л хэцүү байна. намайг хүүдээ юм хэлэхээр хүүг маань өмөөрөөд худлаа үнэн юм хэлээд чамаас л болж байгаан чи тийм байсан ийм байсан нтр гээд худлаа яриад хүүхдийг өөр сэтгэл зүйгээр миний эсрэг болгоод байх юм. 2 хүүхдийг маань хооронд нь хагаралдуулаад л нэгийг нь өмөөрч байгаа нэртэй нөгөөг нь сэтгэлзүйгээр унагаад л ингэж болохгүйээ бид нар багадаа ингэхээр ийм мэдрэмж авдаг байсан юм гээп хэлэхээр ойлгохгүй. үнэрээр тархигүй хүн шиг л аашлах юм. надтай муудалцаад дүүгийнхрүү явна тэнд очоод 3 хоноод бас л таарч тохирохгүй хүрээд ирнэ хэцүүмаа. одоо ээж минь юм чинь яалтай билээ хэхэ.