Хяналт хэзээ ч илүүдэхгүй

Нөхөр маань Солонгос улсад ажиллаад 3 жил болж байна. Бид байрны мөнгөө цуглуулах гээд, би энд 2 хүүхдээ хараад, тэр тэнд өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж би боддог байлаа. Бид өдөр бүр видео колл хийдэг. Тэр үргэлж ажлын хувцастай, ядарсан царайтай “Хайраа, ажил ихтэй байна, удахгүй очно оо” гэж ярьдаг байсан.

Өчигдөр нөхрөөс маань Карго ирлээ. Хүүхдүүддээ чихэр жимс, надад гоо сайхны бүтээгдэхүүн, бас өөрийнхөө өмсөхөө больсон хэдэн хувцсаа явуулжээ. Би түүний үнэр шингэсэн курткаг нь үнэрлээд, санасан даа болоод өмсөж үзэв. Гэтэл дотор халаасанд нь нэг зүйл тэмтрэгдлээ. Гаргаад иртэл… Солонгост мода болоод байгаа “Life4Cuts” (Дөрвөн үйлдэлт зураг) байв.

Зурган дээр миний ядарсан нөхөр биш, харин үсээ янзлуулсан, ганган залуу нэгэн Монгол охинтой тэврэлдэж, зүрхэн хэлбэр гаргаад, үнсэлцэж байгаа дүр зураг байлаа. Зургийн доорх огноог нь харлаа. “2025.12.24”. Зул сарын баяраар тэр надад “Хайраа, өнөөдөр илүү цагаар ажиллана, утсаа авахгүй байх шүү” гэж хэлж байсан өдөр!

Тэр энд байгаа бидний төлөө бус, тэнд байгаа “Түр зуурын жаргал”-ынхаа төлөө ажиллаж байсан хэрэг үү? Би шууд залгаж хэрэлдэхийг хүссэн ч, эхлээд тайвшрах хэрэгтэй байв. Магадгүй эвлүүлэг ч юм билүү? Би тэр даруй видео колл хийж, нөгөө зургийг камер руугаа тулгасан. Тэр юу ч хэлж чадалгүй утсаа тасалсан…

Холын зай гэдэг зүйл итгэл дээр тогтдог. Бүсгүйчүүд ээ, хүний нутагт ганцаараа байгаа эр хүнд итгэх сайхан ч, хяналт хэзээ ч илүүдэхгүй. Хэрвээ тэр “Ажил ихтэй”, “Завгүй” гээд утсаа авахгүй, видео колл хийхээс зайлсхийгээд байвал… Түүний хажууд хэн нэгэн байж мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.