АЛТАН ҮЕ

Улс үндэстэний хүчирхэгжсэн зуун, тамирчидын өндөр амжилт гаргасан үе, бизнесийн өргөжсөн үе гээд сайхан цаг үеийг хүмүүс АЛТАН ҮЕ гэж нэрлэх нь бий. Тэгвэл хайрын алтан үе хэзээ болдог юм бэ? Сайхан бүсгүйд дурласныг алтан үе гэе л дээ. Гэтэл өөр эр дагаад талийвал анх уулзсан өдрөө хараан зүхнэ биз дээ. Халамжит хань гэж бодсон эр нь хаяж яваад хүүхдээ тэврээд үпдсэн бүсгүй анхны болзооны өдрөө үзэн ядна. Тэгэхээр хайр дурлалд алтан үе гэж ер нь байдаг юм уу?

Миний танил ах залуу үедээ 6, 7 хүүхнийг зэрэг эргүүлж бүгдтэй нь унтаж цэнгэж явснаа алтан үе гэж дурсаж байна. Одоо нэг нь ч байхгүй биз дээ? Тэгэхээр алтан үе мөн үү? Өөр нэг ахимаг насны авгай залуудаа олон эрийн зүрхийг дурлуулж явснаа алтан үе гэнэ. Гэхдээ одоо нөхөргүй ганц бие. Нөхөр нь салаад явсан. Алтан үе яасан? Биш байж. Тэгэхээр хайрын алтан үе гэж байхгүй бололтой. Яагаад гэвэл амьдрал бүтэлгүйтсэн үедээ алтан гэж бодсон тэр үеийг санахаас ч дургүй хүрдэг байх нь. Ийм алтан үе гэж хаа байх вэ дээ.

Харин одоо би өөрийнхөө амьдралаар жишээ авья. Ангийнхаа охины дээр анх эр хүн болчихоод маадгар байх тэр үе, хуучин эхнэр амаржиж аав болсон үе, энэ ханьтайгаа танилцаад сэтгэлээ дэвтээсэн үе гээд цаг цагт л алтан үе таарч байлаа. Тэгэхээр одоо байгаа амьдралын үе болгон алтан үе байх. Өөрөөр хэлбэл амьдрал өөрөө алт. Энэ алтыг өнгөлж гялалзуулж явах ёстой байх. Гялалзаж л байвал АЛТАН ҮЕ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.