Бид ядуу улсын иргэд юм

Seamless loopable national flag

Австри улсад биеэ үнэлдэг байсан найз маань бий. Хар багын сайхан найз маань их хэцүү ээжтэй байсан одоо 4 хүүхэдтэй айлын эхнэр болоод сайхан л амьдарч байна. Бас Европт 10 жил хулгай хийж амьдарсан найз маань хилийн зурвасаар хэрхэн гэрлээс зугтаж, мөлхөж гарч байсан гээд кино цаашаа түүхүүд ярина. Европын анхны Монголчуудын нилээд нь цагаач, хулгайч, биеэ үнэлэгчид байсан. Ар гэрээ орхин, амьдралаа сайжруулъя гэдгийн ард ядуурал л оршино.

Тиймээ бид массаараа зээлтэй, өрөнд баригдсан дээр нь сэтгэл зүйн асар их асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгэхдээ нэг зүйл анзаарсан нь Монголд байгаа хүмүүс хувь хүний хөгжилдөө анхаарч буй нь яах аргагүй хавь илүү байна. Сурч боловсрох нь даван туулах арга зам болсон гэдгийг ухамсарлах болохоор тэр байх. Европт цагаачилж ирсэн хүмүүсийн дунд олигтой ч хэл усаа сураагүй, соёлоо судлаагүй, 15-20 жилийн өмнөх ядуу сэтгэлгээ нь өөрчлөгдөөгүй зөвхөн хувцас нь сайжирсан хүмүүс их байна. Анхдагч хэрэгцээгээ арай ядан хангаж эхэлсэн хүмүүс орчин нөхцөлдөө дасан, санаа нь амран, өөрийгөө хөгжүүлэх, ном унших тухай бодож ч эхлээгүй байна гэлтэй.

Аргагүй ээ, ахуйгаа дээшлүүлэх гэдэг зорилго нь биелсэн болохоор тэр байх. Оюутнаар ирээд эсвэл оюутан болж төгсөөд толгой цохин ажиллаж буй хүмүүс бол өөр байна. За гол санаа, бид ядуу улсын иргэд юм. Хэн байсан юу хийж ирсэн нь чухал биш. Хүн амьдрахын тулд, амьд үлдэхийн тулд юу ч хамаагүй хийдэг. Гагцхүү өнөөдрөөс хүмүүс алдагдсан боломж, цаг хугацаагаа эргүүлэн авч өөрийн хөгжилдөө анхаарч эхлэх нь чухал юм шүү. Энэ л хангалттай. Би найзууддаа хайртай, хэрхэн бүгдийг давж гарч ирснээр нь бахархдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.